Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа


3-р сарын 4
14 цаг 21 минут

       Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа өнөөдөр (2026.03.04) Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яамны урилгаар манай улсад ажиллаж байгаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн дэд захирал, ноён Маурисио Сото ахлагчтай мэргэжилтнүүдийн баг манай улсын төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцоог судалж, дүгнэлт, зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны дарга Б.Найдалаа удахгүй эхлэх Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс нэн тэргүүнд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг танилцуулж, манай улсад улс төрийн тууштай, тогтвортой байдал хангагдахгүй байгаагаас зарим бодлогын хэрэгжилт удаашрах, орхигдох, өөрчлөгдөх явдал байгааг дурдав. Иймд төрийн албан хаагчийн цалингийн болон тэтгэврийн тогтолцоог баталгаатай, илүү сайн нөхцөлтэй, тогтвортой болгоход шаардлагатай мэргэжлийн дүгнэлтийг хийхийн зэрэгцээ олон улсын сайн жишиг, чиг хандлагын талаар зөвлөмждөө дэлгэрэнгүй тусгаж, манай улс төрчид, холбогдох хүмүүст зөв мэдээлэл өгөхөд анхаарал хандуулахыг хүсэв.

Ноён Маурисио Сото цалин, тэтгэвэртэй холбоотой Засгийн газрын байгууллагууд, яам, агентлагийнхантай уулзаж, холбогдох мэдээллийг авсан тухайгаа товч танилцуулаад, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, эрсдэл болон төсөв санхүүгийн удирдлагын талаар тодорхой дүгнэлт хийж эхлээд байгаагаа ярилаа. Монгол Улсын төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцоонд хэт жижиглэн ангилсан, иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар цочир өөрчлөлтийг цөөнгүй хийж, суурь бодлогоо алдагдуулсан, мөн улсын төсөвт дарамт учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байгааг Маурисио Сото хэлэв. Тэтгэврийн тогтолцооны хувьд шимтгэл төлөгчдийн хуримтлалаас ахмад настны тэтгэврийг олгож буй эв санааны зарчимтай, нэрийн дансны тогтолцоонд шилжих бодлого, хувийн нэмэлт тэтгэврийн болон сайн дурын даатгалын тогтолоцоог бий болгох хэтийн төлөвлөгөөтэй байгааг тэрбээр тус бүрчлэн ярьж, өгөөжийн болон хураамжийн хувь, шимтгэл, тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох, бодлого, зарчмыг тогтвортой хэрэгжүүлэх талаар эрх бүхий субьектууд тодорхой амлалт өгч, тууштай баримтлах шаардлагатайг онцоллоо.

Улсын Их Хурал болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх дунд, эсвэл урт хугацааны бодлогын баримт бичиг батлуулж, дарамт шахалтгүй, нийгэмд шуугиан дэгдээн инфляцид нөлөөлөхгүй, цочир өндөр хувиар бус алгуур өсгөн нэмэгдүүлж, иргэдийн нийгмийн баталгааг хангаж ажиллахыг Засгийн газраас шаардаж буйгаа Байнгын хорооны дарга Б.Найдалаа танилцуулж, энэ талаарх эрх зүйн шинэчлэлийг бодитой, үр дүнтэй хийхэд түлхэц болох үнэлэлт дүгнэлтийг өгч, зөвлөмж боловсруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ1 цаг 7 минутын өмнөОлон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 17 минутын өмнө“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо3 цаг 50 минутын өмнөЗарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна4 цаг 17 минутын өмнөТуулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна4 цаг 56 минутын өмнөХотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа5 цаг 37 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ5 цаг 44 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө6 цаг 25 минутын өмнөЭдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв6 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн6 цаг 33 минутын өмнө“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.