Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ


3-р сарын 4
16 цаг 34 минут

      Засгийн газрын 2026 онд эргэн төлөх нөхцөлтэй Номад бонд, 2028 онд эргэн төлөх нөхцөлтэй Сенчири-2 бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр, Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны 03-р сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ. 

Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил Улс хамтран Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байсан үед Монгол Улс амжилттай бондоо арилжааллаа. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр үнэлгээ өгч байгаагийн тод илэрхийлэл боллоо. 

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүй бөгөөд хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харууллаа гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо57 минут 41 секундын өмнөСангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ1 цаг 20 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна1 цаг 25 минутын өмнөМонгол, Болгар Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа1 цаг 31 минутын өмнөХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина1 цаг 36 минутын өмнөГашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа1 цаг 43 минутын өмнөД.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ3 цаг 23 минутын өмнөОлон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа3 цаг 32 минутын өмнө“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо6 цаг 6 минутын өмнөЗарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна6 цаг 33 минутын өмнөТуулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна7 цаг 11 минутын өмнөХотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа7 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ8 цагийн өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө8 цаг 41 минутын өмнөЭдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв8 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 49 минутын өмнө“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.