Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо


3-р сарын 4
16 цаг 55 минут

       Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг спорт цогцолбор нь хоёр давхар, нийт 2448 м.кв талбайтай. Нэгдүгээр давхарт усан бассейн, хувцас солих болон шүршүүрийн хэсэг, эмч, багшийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шийдсэн бол хоёрдугаар давхарт олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спорт заалтай юм.

Спорт цогцолборыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “1990 оноос хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж, өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй суурин хүн ам 1.8 сая болсон. Хүн амын өсөлтийг дагаж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийн асуудал тулгамдсаар ирсэн. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хотод шинээр 100 орчим сургууль, цэцэрлэг баригдаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэг цаад тал нь 2028 онд баригдаж дуусахад ойрын хугацаанд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй болно. Дараагийн жилүүдэд бид сургууль, цэцэрлэгийн чанарт анхаарна. Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт, сургалтын чанарт анхаарах ёстой. Үүний тод жишээ болж, Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Улаанбаатар хотдоо усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль болж байна. Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 37 болон 39 дүгээр сургуульд адилхан спорт цогцолбор баригдана” хэмээн онцоллоо.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан. Онооны самбар, цаг тоологч бүхий дөрвөн самбарын тоолууртай, доргио шингээгчтэй шал, дуу шингээх зориулалттай акустик хавтангаар хийсэн ханатай, заалны тоглогч мөргөх эрсдэл бүхий хэсгүүдэд зөөлөвч хийсэн зэрэг онцлогтой. Уг спорт цогцолборыг “Гэрэлтжин” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн юм.

Стандартад нийцсэн спорт цогцолбортой болсноор сурагчид илүү тохилог, аюулгүй орчинд сургалт, бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн “23 дугаар сургууль 3100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. Улсын сургуулиудад анхдагч олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолбортой болсноор сурагчид маань спортоор шамдан хичээллэх боломж бүрдлээ. Ажлыг гүйцэтгэсэн компани, санаачилсан хүмүүст талархал илэрхийлье. Бид энэ зааландаа удахгүй сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулна” гэлээ.

23 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Д.Бархас “Манай сургууль иж бүрэн спорт цогцолбортой болж байгаад баяртай байна. Би сагсан бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг. Шинэ, орчин үеийн зааланд бэлтгэл сургуулилтаа хийж, хөгжих боломжтой боллоо” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо1 цаг 30 минутын өмнөСангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ1 цаг 52 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна1 цаг 57 минутын өмнөМонгол, Болгар Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа2 цаг 3 минутын өмнөХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина2 цаг 8 минутын өмнөГашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа2 цаг 15 минутын өмнөД.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ3 цаг 55 минутын өмнөОлон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа4 цаг 4 минутын өмнө“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо6 цаг 38 минутын өмнөЗарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна7 цаг 5 минутын өмнөТуулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна7 цаг 43 минутын өмнөХотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа8 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ8 цаг 32 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө9 цаг 13 минутын өмнөЭдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв9 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн9 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.