Гуравдугаар сарын 06-наас ихэнх нутгаар дулаарна.
Гуравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Гуравдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 7-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих