УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ


3-р сарын 5
9 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловагийн урилгаар тус улсад 2026 оны 03 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловагийн Монгол, Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хэрэгжүүлсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бататган хөгжүүлсэн ач холбогдолтой болов.  

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Патрик Нахер, Сенатын танхимын Орон нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны байнгын хорооны дарга Збынек Линхарт нартай албан уулзалт хийхийн зэрэгцээ Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Милош Вийстрчилд бараалхан мэндчилэв.

Албан уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Чех хоёр улс төрийн болон дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Европ дахь итгэлт түнш бөгөөд Монгол Улсын “Гуравдагч хөрш” Чех Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, барилга, байгаль орчин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл болон бусад чухал салбарт өргөжүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улс “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)”-ыг энэ оны 8 дугаар сард, Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах гэж байгаа талаар тэмдэглээд, Чехийн төлөөлөгчдийг идэвхтэй оролцохыг уриалав.  

Чехийн талаас байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын идэвх, чармайлтыг өндрөөр үнэлээд, дээрх олон улсын чуулга уулзалтуудад өндөр түвшинд оролцохоо илэрхийлэв. Мөн Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бодитоор дэмжиж, парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоороо Ази тивд тэргүүлэх улсын нэг болсныг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Эрхэмсэг ноён Томио Окамүрагийн ажлын алба, Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын парламентын бүлгийн дарга Петр Садовский, Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Павел Рейхрт болон Чехийн Худалдааны танхимын дэд Ерөнхийлөгч Радек Якубский тэргүүтэй бизнесийн төлөөлөл бараалхав.  

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Чехийн хамтын ажиллагааны баялаг уламжлал, ард түмнүүдийн хооронд бий болсон ойр дотно харилцаанд түшиглэн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, ялангуяа чехийн технологи, ноу-хауг ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлж байхын чухлыг тэмдэглэв. Мөн Чех Улсын төр, засгийн зүгээс тус улсад аж төрж буй монгол иргэдийн аж байдалд анхаарал хандуулж, иргэдийн аюулгүй байдал, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байх, сурч боловсрох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Х.Тэмүүжин нар ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй29 минут 19 секундын өмнөСонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна34 минут 44 секундын өмнөГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон39 минут 10 секундын өмнөНийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна57 минут 21 секундын өмнөСалхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ1 цаг 1 минутын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа1 цаг 5 минутын өмнөАргаа барахдаа аавыгаа барьж өгөв2 цаг 7 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно2 цаг 13 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 24 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно3 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.244 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 цаг 31 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.