Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна.
Жишээлбэл,Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол-Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур-Эг гол, Идэр, Увс нуур-Тэс голын сав газруудын 90-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.59 шоо.км бол Үенч-Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур-Ховд гол, Хүйсийн говь-Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан-Байдраг зэрэг голуудын савын 45-80% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.51 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурьдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих