НИТХ-ын 2023 оны 18 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд “Хүүхдийн хоолны зөвлөл” байгуулсан. Уг зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллаж, өнөөдөр зөвлөлийн анхдугаар хурал боллоо.

Тус хурлаар нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарын шаардлагад тулгамдаж буй асуудлуудыг хуваалцан санал солилцлоо. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол хүнсний нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар буюу өрсөлдөөний дагуу явуулдаг байх шилжилтийг хийх шаардлагатайг дурдаж, бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.

НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Чанаргүй, шим тэжээлгүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн зэрэг асуудлууд хүүхдийн хоолны хамгийн том асуудал болсоор ирсэн. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай, стандарт хангасан аюулгүй хоол хүнс нийлүүлэхийн тулд одоо байгаа системийг шат дараатайгаар өөрчилнө” гэдгийг онцлов.


Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих