Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчидтай уулзлаа. Уулзалтад нийслэлийн зургаан дүүргийн 125 эцэг, эх, асран хамгаалагч оролцож, өнөөгийн нийгэмд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд, гэр бүлд тулгамдаж буй асуудлууд болоод хэрэгцээ шаардлагын талаар саналаа хэлж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн, хүүхдүүдээ хөгжүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын аутизмын холбооны НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болсон. Үндэсний хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоон судалгааг хийж, хэрхэн бодитой арга хэмжээ авч ажиллах вэ гэдэгт анхааран ажиллаж байна” гэв.




Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих