Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа


3-р сарын 6
9 цаг 47 минут

     Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2025 оны 1-р сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8 хувиар, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 24.9 хувиар, хараа хяналтгүй хүүхдийн тоо 52.8 хувиар, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6 хувиар буурчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оноос 18.2 хувиар, хүүхэд холбогдсон гэмт хэрэг 17.3 хувиар буурсан байна.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар “Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг юм. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Бодлого батлаад орхихгүй, бодитой үр дүн гаргах ёстой” гэв.

Хуралдаанаар хүүхдийн зуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулалт, зөвшөөрөл олгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд хөндөн ярилаа. Тиймээс хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Мөн хүүхдийн зуслан чиглэлийн тээвэр, зам харилцааг сайжруулахад хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Тиймээс 2026 онд гурван чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар онцоллоо. Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг сануулав. Хоёрдугаарт, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх хүрээнд 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, боловсрол хөгжлийн байгууллагуудын стандарт, үйлчилгээний чанарыг үе шаттай сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийг даалгав.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ53 минут 59 секундын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно58 минут 31 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.241 цаг 55 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 1 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.