Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна


3-р сарын 6
10 цаг 01 минут

        Монгол Улсын 469 иргэн Ойрх дорнодод байна

Иран улсад АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээр Ойрхи дорнодын орнууд агаарын хилээ бүрэн болон хязгаарлагдмал байдлаар тодорхойгүй хугацаанд хаагаад байна. Тодруулбал, Бахрейн, Катар, Иран, Кувейт улсын хил бүрэн хаалттай байгаа бол АНЭУ-ын агаарын хил бүхэлдээ хаагдаагүй байгаа ч ихэнх хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдсан байна. Энэхүү довтолгооны улмаас Иран улсад өчигдрийн байдлаар 900 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Түүнчлэн Ойрх дорнодын орнуудын 20 мянга гаруй нислэг цуцлагдаж хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа юм.

Иймд гадаадын улс орнуудад иргэдээ эх орондоо авчрахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Их Британийн 130 мянга гаруй иргэн Ойрхи дорнодод байгаагаа Засгийн газартаа мэдээлсэн. Иймд тус улсын Загийн газар Оман улсын Маскат хотын нисэх буудлыг ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Б.Болдын мэдээлснээр Ойрхи дорнодын бүс нутагт өчигдрийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байгаа бөгөөд Засгийн газраас тухайн бүс нутагт байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд яаралтай арга хэмжээ авч, мэдээллээр хангаж, заавар, зөвлөгөөг өгч байна. Монгол иргэд Иран, Израил болон тус бүс нутгийн 10 гаруй улсад байгаа бөгөөд үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж байгаа иргэд байна. Түр зорчиж буй 148 иргэн бүгд тухайн улс дахь Элчин сайдын яамд буцах хүсэлтээ илэрхийлжээ. Мөн байнга оршин суугчдаас 20 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргаад байна. Иргэдийн оршин суугаа улсын тодруулбал, АНЭУ-д 234, Катарт 61, Египетэд 58, Израилд 40, Саудын Арабд 30, Бахрейнд 21 нь, Кувейтд 19, Йорданд 2, Оманд 2, Иранд 2 иргэн тус тус байна.

“Элчин сайдын яамныхан иргэдийнхээ бүртгэлийг хийж, нэг групп чатанд нэгтгэж, мэдээллээр хангаж байна”

Дайны бүсэд байгаа монголчууд эх орон руугаа буцах боломж, гарц шийдэл гаргаж өгөхийг Элчин сайд яамдаас хүсэж байна. Гэвч өдөр бүр тухайн бүс нутгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас нэгдсэн шийдэл гаргах боломжгүй байгаа ч боломжит хувилбарыг судалж буйгаа Гадаад хэргийн яам тайлбарласан юм.

Иймд АНЭУ-ын Дубай хотод түр зорчиж буй иргэн З.Баасанжаваас нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр 2026 оны хоёрдугаар сарын 27-нд Дубай хотод бууж, гуравдугаар сарын 5-ны орой буцах нислэгтэй байжээ. “Одоогийн байдлаар Дубай хотод нөхцөл байдал тайван байна. Учир нь энэ улс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар агаарын хилээ хааж, ямар нэгэн дайралтыг агаарт устгаж байгаа. Хэдийгээр бөмбөгдөлтөд өртөх аюулгүй байгаа ч хоёрдугаар сарын 28-наас нислэг нь цуцлагдсан иргэд эдийн засаг болон эрүүл мэндийн асуудлаас болж, сэтгэл зүй нь харилцан адилгүй байна” гэсэн юм. Түүнчлэн “Манай Элчин сайдын яамныхан энд байгаа иргэдийнхээ бүртгэлийг хийж, биднийг нэг групп чатанд нэгтгэж, мэдээллээр хангадаг. Оман руу явахыг Элчин сайдын яамнаас уриалахгүй байгаа бөгөөд үүнийг иргэдийн сонголт хэмээн үзэж байна. Учир нь Оман Монгол Улсын иргэдэд визтэй учраас онлайнаар хүсэлт илгээх шаардлагатай. Мөн виз хэзээ гарах нь тодорхойгүй тул цаг хугацаа алдах, цаашлаад аюулгүй байдлын баталгаагүй учир иргэдэд сонголтыг нь үлдээж байна” гэх гуравдугаар сарын 5-ны үдээс өмнөх нөхцөл байдлыг мэдээлсэн юм.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Иргэдэд туслах сан”-г Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Ойрхи дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус сангаас дэмжлэг авах албан ёсны хүсэлт одоогоор ирээгүй байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Б.Болд мөн мэдээлсэн билээ.

Ойрхи дорнодын нөхцөл байдал хурцдаж байна

Гуравдугаар сарын 4-ний шөнө Ираны арми Израйлын нийслэл Тель Авив хот руу пуужин харважээ. Зарим пуужинг замд нь устгаж чадсан ч Израйлын нийслэлд дэлбэрэлтүүд болсон байна. Харин гуравдугаар сарын 5-ны өглөө Израйл улс Ираны эсрэг довтолгооны шинэ давлагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийн дараа довтолгоо эхэлж Израил улс Ираны дэд бүтэц, цэргийн байгууламжууд, пуужингийн баазуудыг бөмбөгдсөөр байна.

Мөн гуравдугаар сарын 4-нд Энэтхэгийн далайд АНУ-ын шумбагч онгоц "торпедо" сум ашиглан Ираны байлдааны хөлгийг живүүлж өчигдрийн байдлаар 87 тэнгисийн цэрэг амь үрэгджээ. Үүний хариуд Ираны удирдлагууд "Та нар гашуунаар харамсах болно" гэж мэдэгдээд байна. Мөн Ойрхи Дорнодод байгаа АНУ-ын цэргийн бүх байгууламж баазуудыг Ираны пуужин бүрэн онилсон гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: П.Лхагважаргал "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 26 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 16 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 21 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 30 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 34 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 6 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 56 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цагийн өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 33 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 35 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 52 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана9 цаг 59 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.