Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ


3-р сарын 6
11 цаг 25 минут

       ХОНКОНГ, 2026 оны гуравдугаар сарын 6 /SCMP/. “Hurun Report” судалгааны байгууллагаас хамгийн сүүлд гаргасан “Hurun Global Rich List” жагсаалтыг Хятад улс дахин тэргүүлжээ. Тус улсад тэрбумтнуудын тоо нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлт болон хиймэл оюуны салбарын хөгжилтэй холбоотой байна.

Өчигдөр нийтэлсэн “Hurun Group”-ын жил тутмын тайланд дурдсанаар, дэлхий даяар тэрбумтнуудын тоо 4020-д хүрснээс 1110 нь Хятадын бизнес эрхлэгчид бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд 287-гоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр тус улс сүүлийн гурван жилд алдсан байр сууриа эргүүлэн авч, 1000 тэрбумтантай АНУ, 308 тэрбумтантай Энэтхэгийг ардаа орхижээ. 

Технологийн салбарын хөгжил, тэр дундаа хиймэл оюуны технологийн эрчимтэй хөгжил нь Хятадад олон тэрбумтан төрсөн гол шалтгаан юм. “MiniMax” компанийг үүсгэн байгуулагч, 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Янь Жюньзе, мөн Knowledge Atlas Technology JSC (Zhipu) компанийн захирал, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Лю Дебин зэрэг бизнес эрхлэгчид Хятадад шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Дэлхий даяар нийт 114 тэрбумтан хиймэл оюунтай холбоотой компаниудад ажилладаг бөгөөд тэдний 46 нь энэ удаагийн жагсаалтад анх удаа багтсан байна.

“Hurun Global Rich List” жагсаалтын эхний гурван байрт Илон Маск (792 тэрбум ам.доллар), Жефф Безос (300 тэрбум ам.доллар), Ларри Пейж (281 тэрбум ам.доллар) нар бичигджээ. И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 700 тэрбумыг давсан анхны хүн болсон байна. 

Харин хотуудаас Нью-Йорк хот 146 тэрбумтантайгаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус хотын дараа Шэньжэнь (132), Шанхай, Бээжин, Лондон хотууд бичигджээ. Дэлхийн тэрбумтнуудын дундаж нас 65 байна.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа1 цаг 41 минутын өмнөТэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ1 цаг 46 минутын өмнөНурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ1 цаг 51 минутын өмнөШар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна2 цаг 59 минутын өмнөОйрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 цаг 10 минутын өмнөХүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна4 цаг 3 минутын өмнөЛ.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо3 сар 4. 16:55Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ3 сар 4. 16:34“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна3 сар 4. 16:29Монгол, Болгар Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа3 сар 4. 16:22Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина3 сар 4. 16:17Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа3 сар 4. 16:11Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ3 сар 4. 14:31Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 4. 14:21“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо3 сар 4. 11:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.