Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ


3-р сарын 6
14 цаг 29 минут

      Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилсэн. Харин 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийхээр төлөвлөлөө. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ хүрээнд 2026 онд барих авто замын ажлууд болон Туулын хурдны зам зэрэг томоохон төслийн явцын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай ярилцлаа.

-Нийслэл 2024, 2025 онуудад өмнө нь хийгдэж байгаагүй урт авто замыг засаж, шинэчилж, өргөтгөлөө. Өнгөрсөн жилүүдэд хэр их замыг шинэчилсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилсэн. Мөн Зайсангийн 225 метр урт дөрвөн эгнээ хос гүүрэн байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны зургаадугаар сарын 30-нд хийж дууссан. Гол гудамж замын хувьд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох нийт авто замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, зургаадугаар сарын 30-нд дуусгана. Гэмтлийн уулзвараас Содон хорооллын уулзвар хүртэлх зургаан эгнээ гол гудамж зам нь нийтийн тээвэрт зориулагдсан түгжрэлд ихээхэн нөлөө үзүүлэх шинэ зам юм. 3, 4 дүгээр хорооллоос Баянхошуу чиглэлд явах иргэд гол гудамж замаараа буюу Саппорогийн уулзвараар заавал дамжиж явдаг. Дээрх зам бүрэн ашиглалтад орсноор гол гудамж замаараа дамжихгүйгээр 3, 4 дүгээр хорооллоос Содон хороолол руу хойд талаараа шууд хүрнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ?

-2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. 2025 оны хувьд дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлж, хичээл эхлэхээс өмнө наймдугаар сарын 29-нд төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж дууссан. Энэ жил ч мөн графикийн дагуу ажлууд явж, хичээлийн жилээс өмнө дуусгана. Энэ жилийн онцлох ажил бол Туулын хурдны зам. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хажуугаар явах 12.5 км дөрвөн эгнээ гол гудамж замыг барина. Иргэдийн хэлж заншсанаар “Карьерын зам” гэж нэрлэдэг энэ зам нь Өлзийт хорооллоос Эмээлт хүртэл Сонгинохайрхан уулын баруун талаар зорчих зам болж шинээр баригдана.

-Авто замын засвар шинэчлэл хийх таван байршил хаана вэ?

-Энэ жил таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийнэ. Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ 3.5 урт авто зам, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн зам хүртэлх 4.6 км урт авто зам, Санзайн 1.7 км урт авто зам, Сэлхийн зам, Монелийн зам гэсэн таван байршилд засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Бэлх, Сэлхийн замын ажлууд тендер зарлагдсан явж байна. Удахгүй Энхтайваны өргөн чөлөөний дагуу буюу Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын ажил болон Монелийн авто замын тендерийг зарлахаар бэлтгэж байна.

-ТЭЦ-4, Эрчим хүчний гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ онд дуусгах уу?

-Эрчим хүчний гудамж дагуух авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажлыг ТЭЦ-4-ийн дулааны шугамын ажилтай уялдуулж тавдугаар сарын 15-наас үргэлжлүүлэн хийж дуусгана. Явган замын ажил болон үлдсэн 1.2 км гэрэлтүүлгийн ажлыг наймдугаар сарын 1-нээс өмнө дуусгах хуваарьтай, бэлтгэл хангаж байна.

-Туулын хурдны замын ажил энэ онд хэр урагшлах вэ. Түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой төсөл учраас иргэдийн дунд хүлээлт өндөр байгаа болов уу?

-Туулын хурдны замын түр зам, кемпийн барилгын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна. Барилгын ажил цаг агаараас шалтгаалдаг. Газар гэсэхийг хүлээж хөрс хуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Гуравдугаар сарын 15-наас түр замын ажил болон дам нуруу цутгалтын ажлыг эхлүүлнэ. Хотын баруун, зүүн хоёр талаасаа зэрэг барилга угсралтын ажлууд эхлээд явна. Сонсголонгийн гүүрнээс баруун тийш 5 км үргэлжлэх авто замын барилгын ажил хамгийн түрүүнд эхэлнэ. Бэлтгэл ажлын хүрээнд түгээмэл тархацтай орд ашиглах зөвшөөрөл гарч байна.

-НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын зам, Баянхошууны замыг цогц гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилнэ. Энэ ажил хэр ахицтай байх вэ?

-Дэлхийн банкнаас авто замын зургаан төсөл байна. Үүнээс НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж замын байдлаар өргөтгөн шинэчилж байна.  Өнөр хорооллын арын замыг энэ жил дуусгана. Дөрвөн эгнээ авто зам болон явган зам, дугуйн зам, иргэдийн хөдөлгөөний эрчим ихтэй байршилд гүүрэн байгууламж төлөвлөсөн. Баянхошууны авто зам буюу Геологийн төв лабораториос Жанцангийн уулзвар хүртэлх авто замд засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд ус зайлуулах хоолойг мөн шинэчилнэ.

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой төслүүдийн нэг “Олон түвшний уулзвар” төслийн явц ямар байгаа вэ?

-Олон түвшний уулзвар төслийн зураг төслүүд хийгдэж байна. Моносын уулзварыг Толгойт руу гаргах гүүрэн байгууламж, Офицеруудын тойргийг 4 замын уулзвар болгох, Механик инженерийн сургуулийн уулзварыг хоёр эгнээ гүүрэн байгууламжаар хөндлөн гарах зураг төслийг хийсэн. ХААИС, Хан-Уулын И-мартын ойролцоо олон түвшний уулзварыг хэрхэн хийхээ төлөвлөж байна.

-2024 оноос өмнө жилд 10, 20 км авто замыг засаж шинэчилдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо хэд дахин нэмэгдэж, 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замаа амжилттай засаж шинэчиллээ. Энэ онд түгжрэлийг бууруулах томоохон төслүүддээ урагшлуулна. Төслүүдийн ач холбогдлыг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Туулын хурдны зам, Олон түвшний уулзвар, Шинэ тойрог зам гээд авто замын томоохон төслүүдийг эрэмбэлж, хариуцсан газрууд нь үе шаттай хэрэгжүүлээд явж байна. Мөн олон төрөлт нийтийн тээврийн системийг ч нэвтрүүлэх ажлууд эхэлсэн. Нийслэлийн Замын хөгжлийн газрын зүгээс авто замын чанар байдлын үнэлгээг сайтар хийж, жил тутам дата мэдээллийг боловсруулдаг болсон. Урт хугацаандаа 10 жилийн авто замын төлөвлөгөөг гаргаснаар авто замыг сууриар нь эвдрэхээс өмнө хямд өртгөөр засаж шинэчлэх зэрэг шинэчлэлүүдийг хийж байна. Алслагдсан гурван дүүрэгт давхар гадаргуун боловсруулалтаар буюу бага зардлаар чанарын өндөр түвшинд, технологийн дарааллыг нягт баримталж, хэрхэн авто замыг засаж шинэчлэх боломжтойг судалж туршиж байна. Энэ ажил амжилттай болсны дараа гэр хорооллын байршлууд дээр шороон замуудыг хатуу хучилттай болгоно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ2 цаг 11 минутын өмнөЭцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа5 цаг 10 минутын өмнөТэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ5 цаг 15 минутын өмнөНурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ5 цаг 20 минутын өмнөШар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна6 цаг 28 минутын өмнөОйрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна6 цаг 39 минутын өмнөХүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа6 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна7 цаг 32 минутын өмнөЛ.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо3 сар 4. 16:55Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ3 сар 4. 16:34“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна3 сар 4. 16:29Монгол, Болгар Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа3 сар 4. 16:22Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина3 сар 4. 16:17Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа3 сар 4. 16:11Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ3 сар 4. 14:31Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 4. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.