Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа


3-р сарын 6
17 цаг 49 минут

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг “Их хотын бүсгүйчүүд 2026” арга хэмжээний үеэр шалгарууллаа. Тодруулбал, НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээний үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй эмэгтэй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.Жаргалсүрэн
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын Ёслол, үйлчилгээний албаны дарга Б.Амгалан
  • “Спортын салбарын шилдэг” номинацид МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Жудо бөхийн тамирчин Л.Энхрийлэн
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимидцэеэ
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх баригч Б.Оюунчимэг 
  • “Алдарт эх” номинацид өдгөө 88 нас сүүдэр зооглож буй буянтай буурал ижий, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Я.Төмөр
  • “Мөрдөстэй эмэгтэй” номинацид Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нээн “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ жилээс жилд өөрийн өнгө төрх, цар хүрээгээ өргөжин тэлж байна. Тухайлбал, энэ жилийн тухайд бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн салбар зэрэг бүхий л салбарт хүчин зүтгэж буй бүсгүйчүүддээ эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээсэн юм. 

“Бизнесийн салбарын шилдэг” номинацийн эзэн, “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг “Энэхүү том шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Би үндэсний үйлдвэрлэлийн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Шагнал авах үеэрээ хийсэн, бүтээсэн зүйлээ сонсоход хамт олноороо бахархлаа. Бид импортын зах зээлийг дотоодын бүтээгдэхүүнээрээ орлож, үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг хүсэл тэмүүлэлтэй. Энэхүү зорилгынхоо хүрээнд хүчин чармайлттай ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Боловсролын салбарын шилдэг” номинацийн эзнээр тодорсон Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Би боловсролын салбарт 34 жилдээ ажиллаж байна. Нийслэлийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуучуудад хамгийн том хөрөнгө оруулалт хийдэг салбар бол манай салбар. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол хамгийн том суурийг тавьдаг гэж боддог. Энэ их хөрөнгө оруулалтыг хийж буй их хотын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана6 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг6 цаг 46 минутын өмнөМетроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа6 цаг 55 минутын өмнөМонгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ6 цаг 58 минутын өмнөИх хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа7 цаг 4 минутын өмнөБ.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо3 сар 4. 16:55Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ3 сар 4. 16:34“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна3 сар 4. 16:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.