Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ


3-р сарын 6
17 цаг 54 минут

      Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хуралдаанд оролцож жендэрийн бодлогын үр дүн, нөхцөл байдал, ирээдүйн зорилтын талаар танилцууллаа. 

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага байна. 

Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд Хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.  

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг олон тоо баримт харуулж байгааг зөвлөлийн гишүүд хэлэв. 

Бакалаврын түвшний сургалтын нийт оюутнуудын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.

 Малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт, ганц бие залуусын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт “Хүн амын хөгжлийн бодлого буюу залуусын асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. 

Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үндэсний хорооны гишүүдэд даалгалаа. Төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв15 минут 50 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно22 минут 28 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 34 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 41 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.