Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна


3-р сарын 7
14 цаг 35 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд оролцож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцоллоо. 

Засгийн газраас нийгмийн халамжийн 72 төрлийн тэтгэмж, тусламжийг хэрэгжүүлж, жил бүр 2.2 их наяд төгрөг зарцуулдаг. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж бодит эзэндээ хүрч, дутууг нь нөхөх, дундуурыг нь гүйцээх зорилтдоо хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна гэлээ.

“Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд дугаарлалтгүй хамруулахаар тусгажээ. 

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг хатуу сануулж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг даалгаад буй юм. 

2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлж байна. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээндхүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 2 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 3 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 9 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.