Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв


3-р сарын 7
14 цаг 51 минут

     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,

Айл гэрийн багана, алаг үрсийн эх, эрийн түшиг, амьдралын хань, улс үндэстний маань түшиг тулгуур болсон элбэрэлт ээжүүд, эрхэмсэг саран гоо сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж, үг сургаалыг нь сонсож, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр нь бахархаж ирсэн сайхан уламжлалтай.

Тийм ч учраас Монголын сайхан үрсийг энэрэл хайраараа өлгийдөн өсгөж байгаа одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордонд ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Та бүхний энгэрт гялалзаж байгаа Алдарт эхийн одон хамгийн хүндтэй эрхэм дээд шагнал юм шүү.

Энэрэл хайрын бурхад болсон Алдарт эхийн одонт ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол ээжүүд бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, улс орны хойч ирээдүйг өсгөн хүмүүжүүлдэг үндэстний маань эх булаг юм.

Наран, саран ээлжлэн манддаг энэ ертөнцөд энхрий үрсээ бүүвэйлэх эхийн зөөлөн бүүвэйн дуунд эх дэлхий уяран тайтгарч, эх орны ирээдүйн эзэд сэтгэл тайван өсөн торнидог билээ.

Эрдэнэт хүмүүний сэтгэлийн нандин орон зайд өнө мөнхөд нөлөөлж ирсэн эмэгтэйчүүдийн маань хатан зориг, торгон мэдрэмж, эелдэг зан, өрөвч сэтгэл, уран ухаан нь зөөлөн бүхний үндэс юм.

Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг юм.

Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр хайрлаж, өдөр бүр баярлуулж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой.

Эрхэм хүндэт саран гоо бүсгүйчүүд ээ,

Монголчууд бид ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэдэг өнө эртний уламжлалтай бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний цэцэн ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.

Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар Ази тивийн анхны дэвшилтэт, ардчилсан үзэлтэй улс болсон түүхтэй.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтуудыг эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан.

Мөн энэ жил Эмэгтэй парламентчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол төрөөс эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирснийг онцлон тэмдэглэж байна.

Монголын сайхан ээжүүд ээ,

Монгол Улсын хөгжлийн эрхэм нандин үнэт зүйл бол эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой, хөдөлмөрч бүтээлч монгол хүн билээ.

Нийгэм, улс орны хөгжил дэвшил, боловсрол хүмүүжлийн тулгуур болдог Та бүхэн бол энхрий хонгор үрсээ энхрийлэн өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гавьяатнууд юм.

Ачтай буянтай ээжүүд та бүхний маань  халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг.

Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв36 минут 58 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно43 минут 36 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 55 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно2 цагийн өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 55 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 2 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.