Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна


3-р сарын 7
14 цаг 57 минут

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай “Месес” компани нь жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад импортыг орлосон, дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна. Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг том бүтээн байгуулалтын ажлууд хийхтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа барилгын компаниудад арматураа тус үйлдвэрээс авах чиглэл өгснөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдтэй танилцана” гэв.  

“Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бид дөрөвдүгээр сарын 10-аас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа бөгөөд цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийлгэж байна” гэлээ.

Тус үйлдвэр нь нийт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн дэвшилтэт технологийн металлургийн тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих процессын аргаар олон улс болон Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын чанарын шаардлагыг бүрэн хангасан ган туйван үйлдвэрлэдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 3 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 8 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 10 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.