Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 09-нөөс 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.
Гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгороор 7-12 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 1-3 хэм дулаан байна.
Гуравдугаар сарын 10-наас 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих