Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ


3-р сарын 9
9 цаг 04 минут
     Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн төвийн барилга,  хүүхдийн 28-р цэцэрлэгийн дулаан хангамжид цэвэр халаалтын хосолмол систем суурилуулжээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын хамт байгальд ээлтэй, ногоон шийдлийг дэвшилтэт технологиор нэвтрүүлсэн уг төсөлтэй танилцаж, хэрэглээний давуу тал, үр өгөөжийн талаар ярилцлаа.
Хүүхдийн цэцэрлэг, багийн төвийн барилгыг уурын зуухаар халаадаг байсныг НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэр бүхий хосолмол системийг өнгөрсөн нэгдүгээр сараас ашиглаж эхэлжээ. Ингэхдээ нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайн батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг технологиор нэвтрүүлсэн байна.
Өнгөрсөн 2023 оноос эхэлсэн төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, эдийн засгийн болон байгаль, экологийн үр өгөөжийн талаар Орхон аймгийн удирдлагууд танилцуулсан юм. Яргуйт багийн төвийн барилгын дээврийн талбайг ашиглан нарны эрчим хүчийг дулаанд хувиргадаг технологи буюу нарны вакуум коллектор 27 ширхгийг суурилуулснаар, 60 кВт-ын дулаан хангамжийг нарнаас авах боломжтой болсныг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо.
Үүнээс гадна 28-р цэцэрлэгийн барилгын талбайг ашиглан 120 метрийн гүнд нийт 28 ширхэг цооног өрөмдөж, тус бүр нь 100 кВт-ын гурван ширхэг хөрс, ус, дулааны шахуургаар дамжуулан дулаан үйлдвэрлэж эхэлжээ. Нийт 7000 метр3 эзэлхүүнтэй барилгыг энэ системээр бүрэн халаалснаар жилийн турш 167 тонн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, агаар мандалд 417.5 тонн нүүрсхүчлийн хий тархахаас сэргийлж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд 120 орчим сая төгрөгийн бодит хэмнэлт гарахаар тооцсоныг аймгийн удирдлагууд танилцууллаа.
Цэцэрлэгийн эрхлэгч Д.Нансалмаа, уурын зуухны хэрэглээг халснаар агаар, хөрсний бохирдолгүй, найдвартай дулаан хангамж бүхий орчинд 28-р цэцэрлэгийн нийт 200 орчим хүүхэд суралцах боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Өмнө нүүрсэнд зарцуулдаг байсан төсөв хэмнэгдэж, боловсрол, хүмүүжлийн ажлуудад хөрөнгө оруулах боломжтой болсныг ч тодотголоо. Дулаан хангамжийн системээс гадна авто зогсоолын талбайд суурилуулсан 10 кВт-ын хоёр ширхэг нарны цахилгаан үүсгүүрээр төвийн шугамд гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой аж. УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, нэг нь нөгөөхөө нөхөх боломжтой, сэргээгдэх эрчим хүчний хосолмол системийг шинэлэг технологитой уялдуулснаар орон нутагтаа жишиг “ногоон” төсөл болсныг тодотгов. Энэ төрлийн эрчим хүчний хэрэглээг айл өрх, аймаг, сумдын хэмжээнд нэмэгдүүлж, ногоон эдийн засгийг дэмжих, улмаар түлш, эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах зорилгоор УИХ-ын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өрхийн хэрэглээний 20 кВт хүртэлх нарны хавтанг төвийн шугамд холбох процессыг хялбаршуулж, журмыг шинэчилснээр 11 өдөрт шийдвэрлэдэг болсныг дуулгав. Орхон аймгийн 30000 гаруй өрхийн 53 хувь нь орон сууцанд аж төрдөг бөгөөд айл, өрхүүдийн зуслангийн байшинд нарны хавтан суурилуулах ажил туршилтын бүсүүдэд хэдийнэ эхэлжээ. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон шилжилтийг бодлогоор дэмжиж, бүс нутагтаа үлгэрлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.
Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон санхүүжилт, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно42 минут 57 секундын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна46 минут 7 секундын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна1 цаг 45 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна1 цаг 48 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ2 цаг 24 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ2 цаг 31 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна2 цаг 37 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?2 цаг 41 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо2 цаг 43 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 цаг 16 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 цаг 28 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.