Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо


3-р сарын 9
9 цаг 29 минут

      Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо. Уг төсөл нь нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд 560 ортой хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, усан бассейн бүхий спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаас бүрдсэн цогц төлөвлөлттэй. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.4 га талбайд орон сууц барихаар иргэдтэй гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Төслийн нээлтийн үеэр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “НОСК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гацсан, зогсонги байдалтай төслүүдийг шинэчлэн зохион байгуулж, хэрэгжилтийг нь урагшлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийг иргэдэд танилцуулах, газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус төслийг өмнө нь өөр компани хэрэгжүүлж эхэлсэн боловч тодорхой шалтгааны улмаас удааширч, хэсэг хугацаанд гацсан. Тухайлбал, тодорхой хэмжээний газрыг чөлөөлсөн ч иргэдэд түрээсийн төлбөр олгохгүй байх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө олгохгүй зэрэг асуудал гарч, зарим иргэн хохирсон нөхцөл байдал үүссэн. НОСК өнгөрсөн оны наймдугаар сард төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, “МД ТОП” ХХК-ийн “Шүншиг гэгээн” төсөл шалгарсан. Төсөл нийт 3-4 үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хамрагдах айлуудтай гурвалсан гэрээ байгуулж дууссан бөгөөд энэ хавраас барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа өмнө гарч байсан алдааг давтахгүй байх үүднээс санхүүгийн чадавхад өндөр шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалтын нийт онооны 50 хувийг санхүүгийн чадавхаар үнэлсэн. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө “Алсын хараа 2040” зорилттой төслийн концепц хэрхэн уялдаж буйг, түүнчлэн тухайн компанийн барилгын салбарт хэрэгжүүлсэн ажлын туршлагыг харгалзан үзсэн. “МД ТОП” компани нь өмнө нь “Шүншиг 1, 2, 3” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Иймээс уг төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтэц шийдэгдээгүй газарт дахин төлөвлөлт хийхгүй байх бодлогын өөрчлөлт хийж байгаа. Учир нь дэд бүтэцгүй бүсэд төсөл хэрэгжүүлэх нь удаашрах, гацах шалтгаан болдог. Иймээс зөвхөн дэд бүтэц шийдэгдсэн бүсэд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх чиглэл баримталж байна” гэв.

“МД ТОП” компанийн гүйцэтгэх захирал Б.Түвшинзаяа “Манай компани өнгөрсөн оны зургаадугаар сард НОСК-иас зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад оролцож, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. ХУД-ийн 8 дугаар хорооны Сонсголонгийн 1-10 дугаар гудамж орчмын нийт 473 нэгж талбар, 24.77 га талбайд 2896 айлын орон сууцыг барина. Бид төслийг 2026 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2030 оны дөрөвдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Манай компани өмнөх компанийн үед хохирсон айлуудын асуудлыг шийдвэрлэж, эхний ээлжийн барилгад хамрагдах өрхүүдтэй нөхөн олговрын нөхцөлийг тохиролцсон. Одоогоор эхний ээлжийн барилгын талбайг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ жил нэг блок буюу гурван орон сууцны барилга барьж, 2027 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд хамрагдах өрхүүдийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана3 сар 9. 9:32Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо3 сар 9. 9:29Орхон аймгийн хүүхдийн 28 дугаар цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа шийдвэрлэжээ3 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 9. 8:57Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 сар 9. 8:52Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ3 сар 6. 18:57“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.