Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Ойн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, холбогдох судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлж, олон нийтэд мэдээлэх, санал авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгээр ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ойн менежментийг сайжруулах болон орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон сонирхсон иргэд оролцох боломжтой.
Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Та бүхнийг оролцохыг урьж байна
Хэлэлцүүлгийн мэдээлэл:
Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Цаг: 14:00-17:30
Байршил: Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхим
Бүртгүүлэх: Улсын Их Хурлын Тамгын газар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Утас: 51-261240, 80093311
Сонирхсон иргэд, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Ажлын хэсэг
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ.gif)

Сэтгэгдэл бичих