Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо


3-р сарын 10
9 цаг 46 минут

       Орчин үеийн эрх зүйн онол, философийн хамгийн нөлөө бүхий академик бүтээл гэгддэг АНУ-ын Йелийн их сургуулийн профессор Скотт Ж.Шапирогийн “Legality” ном монгол хэлнээ гарлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы санаачилгаар “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хуульт ёс” нэрээр хэвлэгдсэн номын нээлт өнөөдөр (2026.03.09) Шихихутуг их сургуулийн номын санд болов. Номыг орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар тус сургуулийн “Дэлхийн оюуны өвийг Монголд” санаачилгын цувралд багтаан хэрэгжүүлжээ.

“Хуульт ёс”-ны редактороор ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан 2011 онд хэвлэгдсэн уг номын философи, онолын үзэл баримтлал, хууль зүйн уламжлалт тайлбартай сөргөлдүүлэн тавьсан “нийтийн төлөвлөгөө”-ний онол (Planning Theory of Law)-ын талаар тодорхойлон дурдаж, хэвлэгдсэн даруйдаа АНУ-д төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьсан энэ бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, Монголын хуульчид, олон нийтийн хүртээл болгох саналыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хэрхэн тавьсан зэрэг сонирхолтой дурсамж хүүрнэв. Тэрбээр, философич, профессор Скотт Ж.Шапиро энэ бүтээлээ 10 жил туурвисан бол монгол хэлнээ орчуулж, ариутган шүүх ажил үндсэндээ хоёр жил үргэлжилсэн гэдгийг танилцуулж, хуулийн позитивизмыг үндэслэгч Жон Остиний “санкцын онол”-ыг шүүмжилж, Херберт Л.А.Хартын “хүлээн зөвшөөрөх дүрэм” (rule of recognition)-ийг гүнзгийрүүлэн авч үзсэн бүтээлээ Скотт Ж.Шапиро эрх зүй бол шударга ёс, ёс суртахууны нэгдэл хэмээн үздэг Рональд Дворкины онолтой эсрэгцүүлсэн цогц хэлэлцүүлэг хэлбэрээр туурвисан нь онцгой содон болохыг тайлбарлан ярив.

Эрх зүйн философийн энэхүү гүн гүнзгий судалгааны бүтээлийг монгол хэлнээ хуульч, орчуулагч С.Энх-Амгалан орчуулсан бөгөөд тэрбээр, номын бүтэц, бүлгүүдийн уялдаа, нэр томьёоны утга, оноолтын талаар товч тайлбарлаж, “Хуульт ёс” бол нэг хүний үзэл баримтлал бус эрх зүй, философийн үе үеийн онолын маргаануудын тухай ном учир өргөн дэлгэр агуулгатай гэдгийг онцолсон юм. Тэрбээр энэ номыг судлах ажлыг 2020 оноос эхэлсэн гээд, хууль эрх зүйн салбарын эрдэмтэн, судлаач нар, багш оюутнууд төдийгүй хууль тогтоогч, төсөл бичигчдэд нэн хэрэгцээтэй энэ бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгож байгаа нь ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Номын нээлтэнд оролцсон Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Скотт Ж.Шапирогийн энэхүү бүтээл Монголын орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж, хууль тогтоогч, энэ салбарын мэргэжилтэн судлаач нар практик зөвлөмж, гарын авлага болохуйц томоохон туурвилыг Монголын уншигчдын хүртээл болгож буй бүх хүмүүст баяр хүргэж, талархал дэвшүүллээ.

Монгол хэлнээ шинээр “мэндэлсэн” номынхоо нээлтэнд профессор Скотт Ж.Шапиро видео мэндчилгээ ирүүлж, Монголын уншигчдад талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Legality” бүтээлийнхээ тухай товч танилцуулж, хуульч, эрдэмтэн судлаачид, оюутан, багш нарын эрх зүйн онол, судалгааны суурь сурвалжийн нэг болж, ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно1 цаг 33 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна1 цаг 36 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 35 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна2 цаг 38 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 цаг 14 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 цаг 21 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 цаг 26 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 цаг 30 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 цаг 33 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа4 цаг 6 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа4 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан4 цаг 17 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.