Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна


3-р сарын 10
9 цаг 52 минут

      -Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж байна-

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган (2026-03-09) Төрийн ордонд болж байна.

2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрч, олон салбарт бодит ахиц гарсан. Аялал жуулчлалын салбар ч мөн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлж, 2025 онд манай улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн, бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар хэмжихгүй гэдгийг тэмдэглээд, энэ өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна гэлээ.

Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдэж, олон улсын байгууллагуудын тайланд дурдагдсан байна.

Мөн CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газрууд”-ын жагсаалтад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий багтсан нь Монголын аялал жуулчлалын боломжийг дэлхийд дахин таниулсан чухал үйл явдал боллоо. Монгол Улс Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж буйг Ерөнхий сайд тодотгов.

Аялал жуулчлал бол зөвхөн эдийн засгийн салбар биш, Монгол Улсын соёл, үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулах бодлого. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүс бол зөвхөн үйлчилгээ эрхлэгчид биш. Монгол Улсын нэр хүнд, соёл, үнэт зүйлийг дэлхийд таниулж буй үндэсний элч нар, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий бодлогыг хэрэгжүүлэгчид юм гэлээ.

2026 он Монгол Улсын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах онцгой жил байх болно. Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том eSports-ийн тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг 2026 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг Ерөнхий сайд “TOURISM WEEK” үндэсний чуулганы нээлтэд үг хэлэхдээ зарлаад аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг бэлтгэлээ хангаж, Монгол Улсад ирэх олон улсын зочид, жуулчдыг хамгийн өндөр түвшинд хүлээн авахад хамтран ажиллахыг уриаллаа.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна45 минут 18 секундын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна47 минут 51 секундын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ1 цаг 25 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ1 цаг 32 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна1 цаг 37 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?1 цаг 41 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо1 цаг 44 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа2 цаг 16 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа2 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан2 цаг 28 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана3 сар 9. 9:32Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо3 сар 9. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.