УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ


3-р сарын 10
9 цаг 58 минут

     Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куэнга-гийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад 2026 оны гуравдугаар сарын 01-06-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь тус улсад хэрэгжсэн парламентын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлогтой.

Үндэсний Ассамблейн дарга Лунгтэн Доржи бүлгийн дарга Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, дэд дарга Б.Баярбаатар, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэгтэйг онцолсон. Ийнхүү энэ удаагийн хийж буй хариу айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж байна хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2026 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхав. Энэ үеэр Бутаны Хаант Улсын ирэх 50 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Цог Жавхлант Хаан дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлалын үеэр монголын ард түмэн элгэмсгээр хүлээн авсныг дурдлаа. Тэрбээр хоёр улсын парламентын түвшний анхны айлчлалыг хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, айлчлалд нь амжилт хүсэв.

Хоёр улс нь их гүрний дунд байрладаг далайд гарцгүй, хөгжиж буй орнууд гэдгээрээ ижил төстэй юм. Түүнчлэн ёс заншил, соёл, шашин шүтлэг, нэршлийн хувьд ч нийтлэг талтай олонтойг талууд онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Энэ талаар Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай-д бараалхах үеэр ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улсын Их Хурлын гишүүд тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Лионпо Юнтэн Фунтшо-той албан уулзалт хийлээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломжтой гэдэгт талууд санал нийлэв. Энэхүү салбарт манай улс түүхий эдийн хангалттай нөөцтэй тул мах, махан бүтээгдэхүүнийг Бутаны Хаант Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тус улсын хязгаар нутгийн малын удам угсааг сайжруулах зорилгоор манай улс 2024 онд 10 монгол банхар, 300 сарлаг, 400 хонь, 300 адууны хөлдөөсөн эсийг тус улсад хандивласан бөгөөд үүний үр дүнд хоёр сарлагийн төл бойжсон тухай мэдээлэлтэй байна. Түүнчлэн монголын уламжлалт гар урлалыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд монгол гутал урлаачид Бутаны Хаант Улсад уламжлалт гутал урлах сургалтыг үе шаттай зохион байгуулсан талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын хүрээнд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн цөөнхийн төлөөлөл буюу Бутан Тэндрел намын удирдагч Пема Чеванг-тай албан уулзалт хийж, тус улсын хууль тогтоох дээд байгууллагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, талууд парламентын сонгуулийн тогтолцоо болон туршлагын талаар санал солилцсон.

Хоёр талын парламентын бүлгийн уулзалтаар Монгол, Бутан улс хоорондын газарзүйн алслагдмал байдал, визийн нөхцөлөөс шалтгаалан хоёр улсын иргэд харилцан зорчиход тодорхой хүндрэл гарч буйг дурдав. Иймд хоёр улсын ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд хүргэх чиглэлээр талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2025 оны наймдугаар сард Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан юм. Хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны харилцаатай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна46 минут 14 секундын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна48 минут 47 секундын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ1 цаг 26 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ1 цаг 33 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна1 цаг 38 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?1 цаг 42 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо1 цаг 45 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа2 цаг 17 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа2 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан2 цаг 29 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна3 сар 9. 9:43“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ3 сар 9. 9:35УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана3 сар 9. 9:32Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийн нээлт боллоо3 сар 9. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.