Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина


3-р сарын 10
14 цаг 30 минут

      Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийх юм. Энэ хүрээнд 2026 онд шинээр барьж байгуулах авто зам болон авто замын байгууламжийн талаар мэдээлэл хүргэж байна.

  1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам

Замын урт 2.2 км, 4 эгнээ зорчих хэсэгтэй.

ХЕТ-ний 27 дугаар нэгж хороолол, Нүхт орчмын оршин суугчдын зорчилт сайжирч, Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365%-иар буурна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам

Замын урт 0.571 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Тус авто зам баригдсанаар холбоос авто замыг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай зорчих болон амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгөөний ачаалалыг 0.311%-иар бууруулна. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам

Замын урт 12.55 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Нисэх Яармаг чиглэлийн зорчигч баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой ба хөдөлгөөний ачаалалыг 0.097% бууруулна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам

Замын урт 0.35 км, зорчих хэсэг 2 эгнээ

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачаалалыг 0.088% бууруулна. Мөн явган зам, ус зайлуулах сувгийн ажил хийгдэх ба иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам

Замын урт 0.6 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто зам, гүүр баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэлттэй болох ба замын хөдөлгөөний ачаалал 0.003% багасаж, бусад төлөвлөж буй авто замтай уялдан, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам

Замын урт 0.45 км, зорчих хэсэг 2 эгнээ

Тус авто зам баригдсанаар Наадамчдын авто замаас Нийслэлийн 312 дугаар цэцэрлэг хүртэл холбож, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам

Замын урт  0.5 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто замыг шинээр барьсанаар Нарны замын түгжрэл буурч, хөдөлгөөний эрчим сайжрах ба Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Нарны зам руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийн, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчих сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил

Замын урт 2.4 км, 2 эгнээ

Тус зам замын байгууламж баригдсанаар зуслангийн бүсийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам

Замын урт 0.42 км, 2 эгнээ

Энэхүү авто зам баригдсанаар оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, холбоос замыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой болно. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

  1. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 0.85 км, 2 эгнээ

Энэхүү шороон замыг хучилттай авто зам болгосноор авто замын сүлжээг нэмэгдүүлж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 1.1 км, 2 эгнээ

ХААИС-ийн уулзварын ачаалал буурч, Зайсан орчмын зорчилт сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 12 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдсан, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 19 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасан, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

Гүүрэн байгууламжийн ажил: 

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж

Гурван байршилд гүүрэн байгууламж, нийт урт 36 у/м

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн оффисс руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийж, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц

Техникийн үзүүлэлт:  1-р гарц – 32 у/м, 2-р гарц – 36 у/м

Тус гүүрэн гарц баригдсанаар зам хөндлөн гарч буй явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэрлэн дохионы тоо цөөрч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц

Нүхэн гарц - 100 у/м

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.038% бууруулна. Иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина1 цаг 23 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ1 цаг 29 минутын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно4 цаг 7 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна4 цаг 10 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна5 цаг 9 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна5 цаг 12 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ5 цаг 48 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ5 цаг 55 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна6 цагийн өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?6 цаг 4 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо6 цаг 7 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа6 цаг 40 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа6 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан6 цаг 51 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.