“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо


3-р сарын 10
17 цаг 54 минут

     Улсын Их Хурал, Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” арга хэмжээний “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар болон оролцогчдын уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.10) боллоо.

Төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд мэдлэг, мэдээлэлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх оролцоотой, хариуцлагатай иргэдийг багаас нь төлөвшүүлэх, парламентат ёс, түүний үнэт зүйл, соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор 2021 оноос хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент”, сургагч багш бэлтгэх, мэтгэлцэх урлагийн болон дадлагажигч оюутны гэх мэт олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялал, хүүхэд, залууст чиглэсэн парламентын засаглал, Үндсэн хуулийн агуулгатай сургалтууд, дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ оролцогчдод зориулсан сурах бичиг, гарын авлага боловсруулан гаргасан юм.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нэн тэргүүнд сургагч багш нараа бэлтгэхээс эхэлсэн гэдгийг уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдлаа. Тэрбээр хөтөлбөрийг анхнаас нь удирдан төлөвлөж, хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд 102 сургагч-багш бэлтгэж, тэднээр дамжуулан олон зуун сурагчдад парламентын боловсрол олгож, нөлөөллийн үр дүн гаргасныг тэрбээр онцлов.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, “Парламентын шинэтгэл: Парламентын боловсрол, үнэт зүйлийг түгээх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Парламентын шинэчлэл уламжлалдаа суурилан, орчин үеийн шинэ ололтуудаар бататган урагшилж, тасралтгүй хийгдэж байдаг гэдгийг тэрбээр илтгэлдээ онцолж, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр Улсын Их Хурлын “ард түмнийг төлөөлөх” уугуул мөн чанарыг тодотгосон шинэчлэл хийгдсэн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Олон намын болон нийгмийн бүлгүүдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаанд сайжруулах шаардлагатай асуудлууд ч байгааг Улсын Их Хурлын дарга тодорхой дурдаж, төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоомж хэлэлцэн батлахдаа иргэдээ бодитой оролцуулдаг, хамтарч ажилладаг, жинхэнэ иргэндээ ойрхон, ардчилсан парламент байх бодлого, зарчмыг баримтална гэдгээ хэллээ. Орчин үед парламентуудын хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх үндсэн, уламжлалт үүргүүд дээр парламентат ёсны соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх бас нэг чиг үүрэг нэмэгдсэн гэдгийг тэрбээр дурдаж, дэлхий дахинд эдүгээ үр нөлөөтэй, нээлттэй, хүртээмжтэй, төлөөллийг хангасан, хариуцлагатай, эгэх холбоотой байх, оролцоог хангах гэсэн шалгууруудаар парламентын ардчиллыг хэмжиж буй нь иргэд, залуучуудын идэвх оролцоо, санаачилга хариуцлагаас гүн гүнзгий хамааралтай болохыг тодотгов.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал парламентын боловсролыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй онцлох ажил, арга хэмжээг танилцуулж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг олон улсын нийтлэг жишиг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр загварт тулгуурлан, өөрийн орны онцлогоо тусгаж, өсвөр үеийнхэн, залуучуудын оролцоон дээр суурилж, иргэний нийгмийнхэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэлээ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог бүрэн хангаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, ардчилсан парламентыг бэхжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Парламентын боловсрол бол амьдран буй нийгмийнхээ мэдээлэлтэй, оролцоотой, идэвхтэй иргэн байхыг заасан цагаан толгой болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уулзалт, хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Энэ нь улс орны хөгжил дэвшил, ирээдүй, сайн засаглал, сонгодог ардчилалд хамаарах амин чухал ойлголт гэдгийг тэрбээр өгүүлж, бий болгосон ахиц дэвшил, амжилт ололтоо батжуулахын төлөө сайн туршлагаа нэгтгэн цаашид идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллахыг уриалав.

Улсын Их Хурлын Тамгын газраас энэ онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Нээлттэй парламент” арга хэмжээний төлөвлөгөөг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Онолт танилцуулсан бол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхнаас нь буюу 2021 оноос хамтран ажиллаж, багш, суралцагчдын сургалт, хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг олон ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал хамтын ажиллагаанд анхаарах асуудлууд, хөтөлбөрийн голлох агуулга, сургалтын идэвхтэй аргуудын талаар ярив. Мөн анхны сургагч багш нарын нэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа хөтөлбөрийн үр өгөөжийн талаар ярьж, сүүлийн таван жил сургууль дээрээ ажиллуулж буй “Парламентын боловсрол” клубын үйл ажиллагааг танилцуулав. Клубын төгсөгчид оюутан болоод элсэн суралцаж буй сургуульдаа идэвх, санаачилгаар түүчээлж, эргэн тойрны хүмүүстээ эерэгээр нөлөөлж буйд баяртай байгаагаа тэрбээр хэлж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг клубтээ дахин зочлохыг урив.

“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан, оролцсон багш, сурагчид цаашид юун дээр анхаарах, хэрхэн сайжруулах талаар санал бодлоо хэллээ. “Өсвөрийн парламент 2025” хөтөлбөрийн оролцогч, Нийслэлийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Төгөлдөр үе тэнгийнхний нөлөөлөл илүү хүртээмжтэй, үр дүнтэй байдгийг онцолсон бол мөн оны хөтөлбөрийн оролцогч, Сонгинохайрхан дүүргийн Хөгжил сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ парламентын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахим сургалтын аргыг өргөнөөр ашиглах нь оновчтой гэсэн саналыг хэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш Б.Цогзолмаа хөтөлбөрт оролцсон сургагч багш нарт өөр хоорондоо туршлага солилцох, хамтран ажиллах боломж нээж өгөхийг хүсээд, сурагчдын мэдлэг, мэдээлэл гэр бүлийнхээ хүрээнд үгүйсгэгдэх явдал байдгийг харгалзаж эцэг, эхчүүдэд чиглэсэн тусгай хөтөлбөр, үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн юм. Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын сургуулийн багш Н.Үүрийнтуяа сургагч багшийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, үүнд хөдөө, орон нутгийн багш нарыг хамруулах, мөн багш нарыг хамруулсан, өөр хооронд нь өрсөлдүүлсэн мэтгэлцээний хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдав.

“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрт 2025 онд хамрагдсан Г.Нямтунгалаг цаашид хөтөлбөрүүдэд хамрагдах оролцогчдодоо анхаарахын зэрэгцээ урьд өмнөх жилүүдэд хамрагдсан оролцогчидтойгоо эргэх холбоотой байх, тэдний идэвх оролцоог хангах талаар санаачилга гаргаж ажиллахыг хүссэн бол ерөнхий боловсролын Томүжин сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Марал-Эрдэнэ ахлах ангийн сурагчдын хувьд нэгэн амин чухал асуудал нь мэргэжил сонголт байдгийг дурдаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн агуулгад энэ талаар нэмэлт мэдээлэл тусгавал оролцогчдод хэрэгтэй гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдрийн хэлэлцүүлэг энэ оны хөтөлбөрийн эхний бөгөөд ажил хэрэгч уулзалт болохыг тэмдэглэж, багш, сурагчид олон чухал санал дэвшүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Ардчилсан тогтолцоонд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох үйл ажиллагаа, үзэл бодлоо илэрхийлэх ур чадварыг хүүхэд, залуучууд, олон нийтэд системтэйгээр ойлгуулахад чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн явцад бид дахин дахин уулзаж, санал бодлоо ярилцаж байх болно хэмээн тэрбээр уулзалт, хэлэлцүүлгийг дүгнэхдээ дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна56 минут 2 секундын өмнөН.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш1 цаг 1 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа1 цаг 6 минутын өмнөХөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм1 цаг 15 минутын өмнөЗэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна1 цаг 20 минутын өмнө“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо1 цаг 27 минутын өмнөНийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина4 цаг 50 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ4 цаг 57 минутын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно7 цаг 35 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна7 цаг 38 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна8 цаг 37 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна8 цаг 39 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ9 цаг 15 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ9 цаг 23 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна9 цаг 28 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?9 цаг 32 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо9 цаг 35 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.