Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш


3-р сарын 10
18 цаг 20 минут

     БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.10/ боллоо.

Арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, намын бусад удирдах албаны хүмүүс, Жамбын Батмөнх агсны гэр бүлийн төлөөлөл, оюутан залуус оролцлоо.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын дарга асан, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар нар оролцлоо.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн үлдээсэн өв, үйл хэрэг бол Монгол төрийн удирдагчийн эх орон, ард түмнийхээ төлөөх саруул ухаан, энэрэл, хайр юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол илүү үнэ цэнэтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнтэйг илтгэн харуулсан Монголын нэн шинэ үеийн түүхэн хуудсуудын нэг юм. Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш. Ардчилал бол бүх монголчуудын амжилт ололт, монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт эрх чөлөө юм. Энэхүү ойг тэмдэглэхдээ “Ардчиллын өглөө” гэсэн аяныг санаачилж, ардчиллын ололт амжилтуудын талаар шинэ үе, хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн арга хэмжээг зохион байгуулж байгаа намын дэргэдэх СДМЗХ-нд талархал илэрхийлье” гэв.

Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл “Ардын намын залуучууд надад үг хэлэх боломж олгосонд олзуурхаж байна. Залуус та бүхэн нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Ж.Батмөнх гуай эрх мэдлээсээ сайн дураараа татгалзсан хүн. Шалтгаан нь залуучуудынхаа ирээдүйг гайд автуулахгүй гэсэн байр суурьтай байсан гэдэг. 1990 онд бид хэд хэдэн удаа хэлэлцээр хийж зарчмын тохиролцоонд хүрсэн. Монголд дахиж нэг хүний дарангуйлал тогтоож болохгүй гэж бид тохирсон. Үүний баталгаа бол парламентын тогтолцоо юм шүү гэдэгт тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийг бид өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж үнэнч яваа. Энэ бол улс төрийн том соёл” гэв.

Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар “Ж.Батмөнх гуайн олон баримт, түүхийг олж уншсан. Ер нь хүн бол амьдралдаа хар, цагааныг хослуулдаг, цав цагаан, хав харанхуй зүйл гэж байхгүй. Ж.Батмөнх гуай Ардын Их Хурлын дарга, намын дарга байхдаа асар их өөрчлөлт хийсэн, түүнийг нь тэр бүр анзаараагүй. Олон жил хөрштэйгөө дайсан болж явсан харилцааг Ж.Батмөнх гуай хэвийн болгох зүйлийг хийсэн” гэж тодотгож ярилаа.

Монгол Ардын намын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ “Цав цагаан өнгөтэй зүйл энэ хорвоод юу ч байхгүй. Хүн ч байхгүй. Тас хар зүйл ч байхгүй. Хорвоо олон өнгөтэй учраас өнгөрсөн түүх ч олон өнгөтэй. Яагаад түүхээ мэдэх хэрэгтэй вэ гэхээр өнөөдрийгөө ойлгох ёстой. Өнөөдрийгөө ойлгосны үндсэн дээр ирээдүйгээ цогцлуулах, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх, өмнө нь хуримтлуулсан сайн сайхан зүйл дээрээ цаашид сайхан амьдрах бололцоо нээгддэг гэдгийг залуустаа хэлье” хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн залууст хандаж хэллээ.

Мөн түүхэн хүмүүний зээ дүү Д.Энхбаатар Ж.Батмөнх агсны зөвлөх, туслахаар нь 17 ажил хамтран ажилласан Р.Батаад хүндэтгэл үзүүллээ.  Р.Батаа нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхтэй хамт ажиллаж байхдаа Монголын 300 гаруй сумаар явж цас зудтай, ган гачигтай үеэр ажиллаж, нам, төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, амжилт ололт, алдаа оноогоо ч ард түмнээс сонсон хүнд бэрхээс эхлээд хөгжилтэй дурсамжаасаа хуваалцсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Чөлөөлье”, “Цэгцэлье” нэртэй хоёр багт хуваарилагдсан залуус мэтгэлцээний үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна1 цаг 23 минутын өмнөН.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш1 цаг 27 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа1 цаг 32 минутын өмнөХөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм1 цаг 41 минутын өмнөЗэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна1 цаг 46 минутын өмнө“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо1 цаг 53 минутын өмнөНийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина5 цаг 16 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ5 цаг 23 минутын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно8 цаг 1 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна8 цаг 4 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна9 цаг 3 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна9 цаг 5 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ9 цаг 42 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ9 цаг 49 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна9 цаг 54 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?9 цаг 58 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.