"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо


3-р сарын 11
9 цаг 33 минут

     Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт болоод буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр бол түргэн шуурхай, мэдрэмж өндөртэй үйлчилгээ шаарддаг онцлогтой. Улаанбаатар хотноо (2026.03.10) нээсэн “Шинэсаран” түр хамгаалах байранд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлжээ.

Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр шинэ төвийг нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцолсон юм. Тэрбээр, энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын стандарт болон Израйл Улсын Түр хамгаалах байрны загвараас жишээ авч, олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах ухааны дадлага, сургалт, зөвлөгөө үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай шинэ жишиг болохуйц барилга болжээ. Цаашид түр хамгаалах байруудыг энэ загвараар байгуулж, хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин, хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх болно. 

Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийгмийн аюулгүй байдал, ирээдүй хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй, ноцтой асуудал учраас Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн, цаашид ч эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэн, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүнд өөрийн биеэр манлайлал үзүүлж ажиллах болно гэв.

Түүнчлэн хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай очиж, танилцахад “Хүн ажиллаж, амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлттэй байсан тул шинээр баригдсан ч шийдэлгүй хоёр жил гацсан Түр хамгаалах байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгсөнөө сануулж, цаг алдалгүй, шуурхай ажиллаж, бүтэц орон тоог нь хүртэл шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ. Жишиг болохуйц түр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон төслийн баг хамт олон, стандартын дагуу тохижуулахад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. 

Түр хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаругийн төлөөлөл болон Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Мохан Арора нар оролцож, үг хэллээ. Хүчирхийллийн асуудал ноцтой сорилт хэвээр байгаа энэ цаг үед хохирогчдод аюулгүй орчин, найдвартай үйлчилгээ нэн шаардлагатай талаар тэд онцолж, хүчирхийллийг бууруулах, хүн бүр аюулгүй, амар тайван амьдрах боломжтой нийгмийг цоглоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж байлаа. 

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд гурван түр хамгаалах байртай боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ52 минут 25 секундын өмнө"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо1 цаг 37 минутын өмнөМИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ2 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.