“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо


3-р сарын 11
14 цаг 26 минут

    Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2026.03.11/ боллоо.

Улсын Их Хурлын гишүүнийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг оюутнуудад олгодгоороо ач холбогдолтойг “Нээлттэй парламент-2026” оюутан дадлагажуулах хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцолсон юм. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийлснийг тэрбээр мэдээллээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ иргэд, бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж буй төрийн хүнд суртал, илүүдэл зохицуулалтыг багасгах “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, төр дарамт биш, боломж олгодог байх ёстойг онцоллоо. Оюутан залуус та бүхэн өөрсдөдөө болон эргэн тойрондоо, ах эгч, аав ээжийнхээ өдөр тутмын амьдралд тулгарч байгаа аливаа саад бэрхшээлийг хууль, эрх зүйн түвшинд олж харж, түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж, алдаа саадыг залруулах талаар бодитой үр дүн гаргаж ажиллаарай гэж тэрбээр захив.

Хөтөлбөрийн удирдамж, төлөвлөгөө болон хамрагдах хүсэлтээ ирүүлсэн 1037 оюутнаас сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, тэдний хэд нь орон нутгаас, хэд нь нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон зэрэг статистик мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Төрийн ордонд дадлага хийснээр оюутнууд мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлж, туршлага олж аваад зогсохгүй иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжилд идэвхтэй оролцох сэдэл, эхлэл болно гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн залуусын дуу хоолойг парламентад хүргэх, анги, сургууль, найз нөхөд, гэр бүлдээ нөлөөлж, төр, иргэний харилцаа, итгэлцэл ойлголцлын гүүр болж, иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг сануулав. Мөн оюутан залууст зөвлөж ажиллах гишүүдийг төлөөлөн хөтөлбөрийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, А.Ундраа нар оролцож, үг захиасаа хэлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нээлттэй парламент” цогц хөтөлбөрийг 2021 оноос удирдан хэрэгжүүлж буй хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан дадлагажих хөтөлбөрт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Онолт уншиж танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж өргөжсөн нь ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах зорилготойг онцолж, Монголын парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа олон талын саналыг тусгаж, үр дүнтэй хэлэлцүүлэхэд чиглэсэн бүтээлч арга хэмжээ авч ажиллаж байгааг дурджээ. Мөн тэрбээр хөтөлбөрт оролцох оюутнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого боловсруулах үйл явцыг ойлгож, судалгаа шинжилгээний арга барил эзэмших боломжтойг тэмдэглэн, Монгол Улсын ирээдүйг тодорхойлох шинэ залуу үеийн төлөөлөл болсон та бүхэн хөтөлбөрийн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаа үеийн нөхөдтэйгөө хуваалцаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье гэжээ.

Хөтөлбөрт 2.8-аас доошгүй голч дүнтэй, сүүлийн хоёр улиралд 24-өөс дээш кредит цуглуулсан 100 оюутан хамрагдаж буй бөгөөд дадлагын хугацаанд тэд цалинтай ажиллах юм. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан Б.Батхангай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэнгуа нар сэтгэгдлээ хэлж, талархал дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана4 цаг 12 минутын өмнөНоолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа4 цаг 16 минутын өмнөГамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно4 цаг 19 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ4 цаг 22 минутын өмнөЕрөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов6 цаг 21 минутын өмнө“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо7 цаг 44 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа9 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна9 цаг 31 минутын өмнөНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.