Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов


3-р сарын 11
15 цаг 50 минут

     Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг Rio Tinto-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг Financial times, Bloomberg, The Wall Street journal, The Times, Reuters зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.

Тухайлбал Rio Tinto-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар Financial Times сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэж Оюу Толгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг The Wall street journal, Reuters, Financial times, Bloomberg, The Times зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.

Rio Tinto компанийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод Оюу Толгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг Rio Tinto эзэмшдэг. Уг уурхай нь Rio Tinto компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм. 

Financial Times сонины мэдээлснээр, Монгол Улс Оюу Толгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Rio Tinto-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум долларын зээл авсан байна.

Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ. Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол Rio Tinto компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна.

Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов1 цаг 45 минутын өмнө“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 цаг 9 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа4 цаг 51 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна4 цаг 55 минутын өмнөНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ7 цаг 17 минутын өмнө"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо8 цаг 2 минутын өмнөМИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ8 цаг 26 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан8 цаг 32 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.