МАН-ын дарга Н.Учралын хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуульд эрх баригч хүчнийг ялуулах улс төрийн сорилт хүлээж буй. Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд хуралдсан МАН-ын Бага хурлын II хуралдаан дээр “Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ. “Монголын маргааш дуусахгүй” гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна” гээд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, МАН-ын Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Намын үндсэн дүрэмд заасны дагуу нэр дурдсан дөрвөн хүнийг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын ерөнхий хороонд албан ёсоор хандахаа бас хэлсэн. Энэ бол МАН-ын дарга Н.Учралын улс төрийн байр суурь. Нөгөөтэйгүүр “Шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн чинь яасан бэ. Илд далайж эрх мэдэлд хүрээд л боллоо юу” гэх Засгийн газар руу чиглэсэн олон нийтийн бухимдлыг намжаах давхар цохилттой мэдэгдлийг Н.Учрал хийсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН-ын даргын хувьд Г.Занданшатарын Засгийн газрын гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэсэн. Харин Н.Учрал МАН-ын Бага хурлын II хуралдаан дээр хийсэн мэдэгдлээсээ Засгийн газарт хариуцлага тооцох тухай хэсгийг хассан тухай улс төрийн хүрээнд ярьж байна. Тодруулбал, “Чадваргүй, зарчимгүй, сэтгэлгүй сайд нараа огцруулж чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцно. Салбар хариуцсан зарим сайдыг огцруулна” хэмээн Г.Занданшатарын танхимын сайд нараас нэр цохож хэлэх байсныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Зэрэг зэрэг гал авалцуулсан мэдэгдэл хийгээд хэрэггүй. Цаг нь болоогүй. Хаврын чуулган эхлэх үед зарлавал яасан юм бэ” гэж зөвлөөд болиулсан тухай мэдээлэл бий. Тэгвэл МАН-ын дарга Н.Учрал Г.Занданшатарын танхимаас хэн хэнийг огцруулах тухайгаа мэдэгдэх байсан бол... Энэхүү мэдэгдлээ Н.Учрал өөрөө хийх үү, аль эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн намар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдсэн шиг ард түмэнд хандаж хэлэх үү.
УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Б.Энхбаяр сайдын хэлснээр улс төрийн халуухан хавар эрчээ авна. Харин үүнээс урьтаж Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа зарим сайдыг огцруулах болсноо олон нийтийн өмнө мэдэгдэх үү гэдэг хүлээлт улс төрийн хүрээнд үүсээд байна. Огцруулах сайд нарын нэрс МАН-ын дарга Н.Учралын ширээн дээр бэлэн бий. Тусгаар тогтнолын ордон хийгээд Төрийн ордныхны яриагаар, эрчим хүч, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэндийн салбар хариуцсан сайд нарыг огцруулах магадлал өндөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр, Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын нэрс дуулдаж байна. Гэхдээ Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарын АТМ болсон сайд нараа огцруулах нь юу л бол. Харин “ССАЖЗ-ын сайдын ажлыг муу хийж байгаа” гэх үнэлгээтэй яваа Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан нарыг Н.Учрал хар жагсаалтдаа багтааж мэдэх л юм. Ямартай ч МАН-ын Бага хурал дээр Н.Учрал хэн хэн гэдэг сайдыг огцруулахаа мэдэгдэх байснаа болив, Г.Занданшатар албан тушаалаас нь чөлөөлөх сайд нараа УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө зарлах уу гэдэг нь энэ хаврын халуухан улс төрийн нэг сэдэв боллоо. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өчигдөр (2026.03.11) “Дэд сайд нараас эхлээд яамдын бүтцийг цомхон, оновчтой болгоно” гэж мэдэгдсэн. Эндээс харвал, Г.Занданшатар Засгийн газартаа цэгцрэх хөдөлгөөн хийнэ. Г.Занданшатарын цэгцрэх хөдөлгөөнд дэд сайд нар төдийгүй салбар хариуцсан зарим сайд өртөнө. МАН-аас гадна ХҮН, ИЗНН-ын “Чемодантай сайд нар” ч тойрохоо зуруулах биз. Гал үүрэлцэхгүй, ачаалал хуваалцахгүй, хурал, семинарт оролцох нэрийдлээр гадаад руу байнга нисдэг сайд нартай учир Ерөнхий сайд Г.Занданшатарт танхимдаа сэлгээ хийхээс өөр аргагүй.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ
Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна.gif)

Сэтгэгдэл бичих