Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө


3-р сарын 12
9 цаг 31 минут

     Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм.

Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжилнэ. 2025-2026 он дамжин 1330 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 2025 онд 655 нэгж талбарыг чөлөөлсөн. 2026 онд 675 нэгж талбарыг чөлөөлнө.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газар чөлөөлнө.

Мега төслүүдийн газар чөлөөлөлт:

  • Улаанбаатар метро төслийн хүрээнд 90 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • Туулын хурдын зам төслийн хүрээнд 112 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • ДЦС-5 төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 6 нэгж талбарыг чөлөөлнө.

Дэд төвүүдийн газар чөлөөлөлт:

  • СХД-ийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • БЗД-ийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • СХД-ийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 3 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн, газар чөлөөлөлт үргэлжилж байна.
  • ЧД-ийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • СБД-ийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлнө.

Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:

  • Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд 55 айлын газар чөлөөлнө.
  • Ариутгах татуургын Туул-1 коллекторын ажлын хүрээнд 76 нэгж талбарыг чөлөөлнө. Үүнээс 26 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 53 нэгж талбарыг чөлөөлнө.
  • Дамбадаржаа дэд станцын ажлын хүрээнд энэ онд 10 нэгж талбарт газар чөлөөлнө.
  • Явган зам болон дугуйн замын тохижилтын ажлын хүрээнд 30 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 22 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 8 нэгж талбарт газар чөлөөлнө.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа29 минут 50 секундын өмнөТуулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна33 минут 31 секундын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ36 минут 28 секундын өмнөОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана1 цаг 8 минутын өмнө“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна1 цаг 11 минутын өмнөЦахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө1 цаг 14 минутын өмнөИргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна1 цаг 17 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ1 цаг 20 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө2 цаг 3 минутын өмнөОйн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна2 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 40 минутын өмнөН.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу2 цаг 44 минутын өмнөНийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов3 сар 11. 15:50“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 сар 11. 14:26Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа3 сар 11. 12:43УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна3 сар 11. 12:39Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.