ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана


3-р сарын 12
10 цаг 26 минут

     ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 12 /iea/. Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ гишүүн орнууд Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсанаас үүдэлтэй эрчим хүчний эх үүсвэрийн үнийн огцом өсөлтийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө түүхэндээ гаргаж байгаагүй их хэмжээний газрын тосыг гаргахаар тохиролцжээ. 

Лхагва гарагт Парист болсон ээлжит бус хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус агентлагийн гишүүн 32 улс нөөцөөсөө нийт 400 сая баррель түүхий тосыг зах зээлд гаргахаар санал нэгтэй тохиролцсон байна. 

“Газрын тосны зах зээлд цар хүрээний хувьд урьд өмнө байгаагүй хэмжээний асуудлууд тулгараад байна” гэж ОУЭХА -ийн гүйцэтгэх захирал Фатих Бироль мэдэгджээ. Тэрбээр мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефть, нефтийн бүтээгдэхүүний урсгал мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшнээс 10 хувиар буурсан гэдгийг дурдсан байна. 

ОУЭХА-ийн шийдвэрийн дараа Лондоны ICE биржийн лхагва гаргийн арилжаагаар тавдугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс үнэ 4.11 хувиар өсөж, нэг торх нь 91.41 ам.доллар болжээ. Өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 10-нд фьючерс үнэ 17.89 хувиар унаж, нэг торх нь 81.26 ам.долларт хүрсэн ч уналт саарч, ханш 88.9 ам.доллар орчимд тогтсон байна. 

ОУЭХА-ийн гишүүн орнууд нийт 1.2 тэрбум гаруй баррель стратегийн газрын тосны нөөц, мөн 600 сая баррель аж үйлдвэрийн нөөцтэй байна.

Тус агентлаг 1974 онд байгуулагдсанаасаа хойш газрын тосны нөөцийг ашиглах шийдвэрийг тав удаа гаргаж байжээ. Тодруулбал, 1991 онд Персийн булангийн дайны үеэр, 2005 он, 2011 онд, мөн 2022 онд хоёр удаа ийм шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв13 минут 40 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно20 минут 18 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 32 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 39 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.