Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөө үзүүлэх томоохон төслийн нэг нь Туулын хурдны зам. Уг төслийн хүрээнд байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна. Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Туулын хурдны зам нь зургаан эгнээ 32 км урт бөгөөд Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжилнэ. Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд улаан шугамаа хүлээлцсэн. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.
Туулын хурдны замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Туулын хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Туулын хурдны замаар зорчих тооцоот хурдыг 100 км/цаг байхаар төлөвлөсөн. Нийт долоон байршилд олон түвшний огтлолцол байгуулж, нэг болон хоёрдугаар тойрог замтай холбогдох байдлаар Туулын хурдны замыг төлөвлөөд байна.

Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих