ОБЕГ-аас тодруулснаар өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар дараах аймаг, сумдуудад цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
Одоогийн байдлаар Архангай аймгийн Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур сум, Баянхонгор аймгийн Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт, Булган аймгийн Рашаант, Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Бугант, Мандал, Орхон, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт, мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.
Мөн Баянхонгор аймгийн Хүрээмарал, Завхан аймгийн Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байгаа бол Баянхонгор аймгийн Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол, Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон, Дарви, Дундговь аймгийн Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын хойд хэсгээр, зүүн аймгуудын баруун хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурах төлөвтэй. Харин гуравдугаар сарын 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах бөгөөд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Мөн зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүй бөгөөд ихэнх нутгаар агаарын температур 10-20 градусаар огцом хүйтрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авч, бусдад түгээх, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Мөн цас орж буй нутгуудаар замын халтиргаа гулгаа үүсэх магадлалтай тул жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бензин шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих шаардлагатай. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих