Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов


3-р сарын 13
9 цаг 21 минут

      Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Финланд Улсад 2026 оны 03 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд айлчилж, Финландын парламентын гишүүн, Финланд-Монголын парламентын бүлгийн дарга Вилле Скиннаритай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улс, Финланд Улсын хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Тэрбээр, хиймэл дагуулын технологид суурилсан ойн дижитал хяналтын системийг хөгжүүлж, ойн хортон шавьжтай тэмцэх, хууль бус мод бэлтгэлийг илрүүлэх, ойн түймрийг эрт илрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд Төв Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсад уур амьсгалын нөлөөллийг бууруулах ухаалаг шийдэлд хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ойг нөхөн сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Түүнчлэн тайгын бүсийн экосистемийг хамгаалах, цаатан ард түмний амьжиргааг дэмжих, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд “Илгээлт-2100” хөтөлбөрийн дагуу Финланд Улсад оюутан сургах, мэргэжилтэн бэлтгэх талаар саналаа илэрхийлэв.

Финланд-Монголын парламентын бүлгийн дарга Вилле Скиннари дээрх саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, хиймэл дагуулын мониторингийн чиглэлээр хоёр улс өмнө нь хамтарсан төсөл хэрэгжүүлж байсан туршлагадаа тулгуурлан цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов. Түүнчлэн ойн аж ахуй болон дижитал шилжилтийн чиглэлээр Финланд Улс өөрийн туршлага, мэдлэгийг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монголын тайгын бүс болон цаатан иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр Финландын Лапландын бүс нутагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав.

Хоёр улсын харилцаанд хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг тэрбээр тэмдэглээд, Гадаад хэргийн яам болон хоёр улсын Элчин сайд нарын дэмжлэгтэйгээр Финландын компаниуд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлэх, Монголын зах зээл, худалдааны боломжийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна4 минут 12 секундын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл9 минут 20 секундын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов1 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 цаг 24 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой3 сар 12. 18:42Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв3 сар 12. 17:34Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:22Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 сар 12. 13:57Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 сар 12. 13:49Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна3 сар 12. 12:15Есөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна3 сар 12. 12:10“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа3 сар 12. 12:03Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа3 сар 12. 11:03Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна3 сар 12. 11:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 сар 12. 10:57ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана3 сар 12. 10:26“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна3 сар 12. 10:22Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө3 сар 12. 10:20Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна3 сар 12. 10:17Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ3 сар 12. 10:13Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө3 сар 12. 9:31Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 12. 9:25Цаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна3 сар 12. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 12. 8:54Н.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу3 сар 12. 8:50Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.