Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна


3-р сарын 13
10 цаг 33 минут

        Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганы нэг онцлох сэдэв нь Төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан хуулийн төсөл байх юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нөхцөл, цаг үеийг та юу гэж харж байна вэ?

-Товчдоо бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож өргөн барилаа гэж бодож байна.

-Хуулийн төсөлд ихэд анхааралтай хандахгүй бол парламентын засаглал эрсдэлд орно гэх асуудал эхнээсээ яригдаж, хэд хэдэн нам эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Үүнд та ямар байр суурьтай байна вэ. 

-Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох биш үү. Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам. 

-Хуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан эсвэл хуралдаа суудаггүй хэдэн гишүүнийг онилсон гэх яриа их байна ?

-Үгүй байлгүй дээ. Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий.

Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө.

Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна. Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана. 

-Саяхнаас нэг талаас хилийн тусгай бүсийг хууль бусаар ашиглаж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Нөгөө талаас энэ бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн зөрчилтэй ч юм шиг мэдэгдлүүдийг улстөрчид хийсэн. Тэгсэн Засгийн газар хилийн бүсэд нэгэнт барьсан терминалуудаа үргэлжлүүлэн ашиглана гэж шийдэх шиг боллоо. Хилийн тусгай бүс гэж чухам ямар ойлголт юм бэ. Ийм ойлголт олон улсад ер нь байдаг уу. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэгтэй хэрхэн уялдуулж ойлгох вэ?

-Монгол бол дэлхийн тайван цөөхөн улсын нэг. Бид хоёрхон улстай хиллэж, хөршүүдтэйгээ газар нутаг, хилийн ямар нэгэн маргаангүй, үүнийгээ хоёр талын гэрээгээр баталгаажуулсан. Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байвал улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ элдэв мэдэгдлүүд хилийн халдашгүй дархан байдал үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй биз.

-Тэгвэл Хилийн тусгай бүсийн тухай манай улсын хууль тогтоомжид тийм нарийн, хатуу статустай заасан байдаг уу?

-Хуулийн хатуу заалттай. Улсын хилийн дэглэмийг сахиулах, хил хамгаалах зорилгоор хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүйд дотогш орших нутаг дэвсгэрийг улсын хилийн зурваст тооцно. Тэнд тусгай журам тогтоосноороо онцлог.

Тусгай журам гэдэг нь хилийн зурваст нэвтрэх бол заавал бичиг баримттай, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой. Ер нь бол хил хамгаална гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийн нэг.

Манай хуулиар бол хилийн зурваст байх газар нь зөвхөн төрийн өмч, тэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Гэхдээ хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглоогүй, энэ зурваст хил хамгаалах үүрэггүй бусад байгууламж барих, газар ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн байдаг. 

-Манайхтай ижил төстэй ойролцоо орнууд тусгай бүсээ хэрхэн ашиглаж, хил орчмоо хөгжүүлж байна вэ?

-Хилийн дэглэм бараг бүхий л улс оронд бий. Харин хүйтэн дайн дуусч, улс орнууд визгүй зорчих болсонтой холбогдуулж хилийн зурвасын ач холбогдол буурч, улс орнууд ерөнхийдөө хилийн зурвасгүй болсон. Үүнд эдийн засгийн харилцан хамаарал, аялал жуулчлал, иргэд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европт бол ганцхан Финланд л ОХУ-ын хил дээр дөрвөн км-ийн зурвастай. Гэхдээ улс бүр өөрийн онцлогтой, манайд бол байгал орчныг хамгаалахад хилийн зурвасын ач холбогдол их гэж хардаг. Хилийн гүндээ тодорхой зурвас тогтоож, харьцангуй чанга дэглэмийг баримталдаг дэлхийн хоёрхон улс нь манай хөршүүд. Нэг нь 18 улс, нөгөө нь 14 улстай хиллэдэг тул аргагүй биз. ОХУ-д хилийн зурвасын гүн таван км, БНХАУ-д энэ гүн янз бүр гэхдээ хоёр хөршүүд маань хилийн зурвасыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглох биш харин хил дамнасан худалдааны эсвэл эдийн засгийн чөлөөт бүс бий болгох талаар хамтран ажиллах болсон байна. 

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна14 минут 16 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа1 цаг 23 минутын өмнөР.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна1 цаг 26 минутын өмнөОюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна1 цаг 30 минутын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл1 цаг 36 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2 цаг 50 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой3 сар 12. 18:42Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв3 сар 12. 17:34Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:22Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 сар 12. 13:57Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 сар 12. 13:49Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна3 сар 12. 12:15Есөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна3 сар 12. 12:10“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа3 сар 12. 12:03Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа3 сар 12. 11:03Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна3 сар 12. 11:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 сар 12. 10:57ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана3 сар 12. 10:26“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна3 сар 12. 10:22Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө3 сар 12. 10:20Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна3 сар 12. 10:17Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ3 сар 12. 10:13Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө3 сар 12. 9:31Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 12. 9:25Цаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна3 сар 12. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 12. 8:54Н.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу3 сар 12. 8:50Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.