НЗДТГ-аас зарлаж буй “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, оролцох санал ирүүлэх эцсийн хугацааг гуравдугаар сарын 16-ны 16:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 16:00 цаг хүртэл сунгалаа. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг дээрх хугацаа хүртэл хүлээн авах бөгөөд бусад нөхцөл, шаардлага хэвээр байна.
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төсөл нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Морингийн давааны хогийн төвлөрсөн цэгт хэрэгжинэ. Хоногт 1500 тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Хувийн хэвшлийн түншлэгч нь өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж гүйцэтгэх бөгөөд түншлэлийн гэрээний хугацааны эцэст түншлэлийн зүйлийг төрийн түншлэгчид шилжүүлэн өгнө.
Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцогч нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18, 27 дугаар зүйлд заасан шаардлага болон Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тусгайлсан шаардлагыг хангасан байна.
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр, эсвэл цахимаар ирүүлсэн этгээдэд баримт бичгийн төлбөр болох 5,000 (таван мянга) ам.долларыг Төрийн банкны MN110034106030090556 тоот “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дансанд төлсөн баримтыг үндэслэн олгоно.
Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан гурав хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оролцуулна.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.
- Хүлээн авагч: Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга “Улаанбаатар түншлэл төв” ХХК
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар
- Хариуцах ажилтны нэр: Б.Мустафа
- Утасны дугаар: 95111933
- И-мэйл хаяг: ррр@ulaanbaatar.mn
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих