УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна


3-р сарын 13
11 цаг 44 минут

      Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх нь Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Хуулийн чанарыг сайжруулах, үндэсний онцлог, ард иргэдийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц сайн хууль батлан гаргахад үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал нөлөөтэй юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн эх баригч, төсөл боловсруулагчдад зориулсан сургалтыг энэ оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж, оролцогчдод сертификат гардуулсан юм. Хөтөлбөр, гарын авлагыг Монголын Хуульчдын холбоо магадлан итгэмжилсэн тус сургалтад хамрагдах хүсэлтийг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын намын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсний дагуу (2026.03.12) дахин эхлүүллээ.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд хууль тогтоох, төсөл боловсруулах үйл ажиллагаанд буюу хууль санаачлагчдад хамгийн ойр ажилладаг учир энэ сургалтад хамрагдаж, төрийн бодлого, зохицуулалтад шинжлэх ухаанч, логиктойгоор мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, сэтгэл зүрхнээсээ мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах шаардлага байгааг харгалзан тэдний хүсэлтийг хүлээн авсан нь энэ юм.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан хуулийн төсөл боловсруулагч байхын утга учрын тухай илтгэл тавилаа. Хуулийн төсөл боловсруулагч бол тухайн хуулиас гарч болох ирээдүйн үр дагаврыг урьдчилан тооцоолох ур чадвар эзэмшсэн шинжээч, аливаа сэтгэл хөдлөл, хувийн эрх, ашиг сонирхлоос ангид байж, ”үнэн”-д баригдан “ёс зүй”-д хөтлөгдөж ажилладаг мэргэшилтэн, хууль санаачлагчийн санаа бодол болон хуулийн эх бичвэрийн зүй зохисыг хангаж чадах харилцааны мэргэжилтэн, хэл зүй, найруулга зүйн өндөр чадвартай, хууль зүйн техникч, нарийвчилсан зохицуулалтуудыг хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцүүлж чадах бодлогоч, хийж буй ажлынхаа ирээдүйн үр дагавар, ач холбогдлыг ойлгодог чин сэтгэлтэн байх учиртайг тэрбээр онцолсон юм. Тийм ч учраас хуулийн төсөл боловсруулагч хүн эрх зүйн онолын болон хууль зүйн техникийн өндөр мэдлэг, чадвартайгаас гадна сайн судлаач, хууль санаачлагчийн итгэмжит зөвлөх байх ёстойг тэрбээр онцгойлон захисан юм.

“Мэргэжлийнхээ үүднээс хүлээн авах хамгийн нэр хүндтэй сайшаал бол түүнд хуулийн төсөл боловсруулах даалгавар өгөх явдал” хэмээн “Хуульчид” номын зохиогч Мартин Майер бичжээ. Доктор Л.Өлзийсайхан үүнийг эшилж, хуулийн төсөл боловсруулах нь хуульч хүмүүсийн бахархах үйл хэрэг гэдгийг тодотгон, хууль бүтээх ажиллагааны бүхий л мэдлэг, нийгмийн харилцааг иж бүрнээр нь, үндэс сууриар нь өргөн хүрээнд харах, зураглах, шинжлэх онцгой ур чадвар эзэмшсэн, системийн болон дизайн сэтгэлгээтэй, бусад салбар, мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтран ажиллах чадвар бүхий мастерууд байдаг гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Мөн тэрбээр хууль бүтээх ажиллагааны онол, түүхийн асуудлыг системчлэн тодорхойлж, XIX зуунаас өмнө үүнийг урлаг гэж үздэг байсан бол тэр цагаас хойш хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг, ухааны тусламжтайгаар гүйцэтгэгддэг тодорхой аргачлал, журам заавар бүхий техникийн ажиллагаа хэмээн ойлгож буйг тэмдэглэн, онолын асуудлыг Скотт Ж.Шапирогийн “Төлөвлөлтийн онол”-оор жишээлэн ярив. Хэрэв хууль бүтээх ажиллагаа нь төлөвлөлт юм бол ерөнхий зорилгоос дэд зорилгууд, дэд төлөвлөгөөнүүд рүү задарч хэсэгчилсэн, олон түвшинтэй, шаталсан бүтэцтэй байхыг тэрбээр зураглаж, чиг үүргийн хувьд хууль нь зан үйлийг удирдах чадвартайн зэрэгцээ тодорхой салбарын мэдлэгийг системчилж, эргэцүүллийг бууруулж байдаг бөгөөд дотоод зөрчилгүй, бодит байдал, итгэл үнэмшилд нийцсэн, гагцхүү нөхцөл байдал бодитоор өөрчлөгдсөн үед л дахин авч үзэх зэрэг рациональ шинж чанартайг Скотт Ж.Шапирогийн тодорхойлсноор тайлбарласан юм. Хуулийн төсөл боловсруулагчийн хөдөлмөрийн 80 хувийг бодож сэтгэх, эргэцүүлэн дүгнэх хэсэг нь эзэлдэг гэсэн өөрийн байр суурийг тэрбээр төлөвлөгөө нь “бидний өмнөөс боддог” гэсэн нотолгоогоор батлан өгүүлсэн юм.

Хуулийн тухай илтгэлээ Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сөрөг үр урхаг буюу хуулийн аюул заналын тухай баримт, нотолгоогоор эхэлсэн юм. Хуулийг дээрэм тонуулын хэрэгсэл болгох, нийгэмд шударга бусыг дэлгэрүүлэх механизм болгох явдал цөөнгүй байгааг тэр оновчтой өгүүлэмжээр товчхон өгүүлээд, хуульд захирагдана гэдэг бол түүнийг туйлын үнэн, зөв гэж итгэхийг хэлэхгүй, харин эрх зүйн эмх журмыг эвдэхгүй байхыг буюу дагаж мөрдөхийг хэлнэ гэлээ. Улс төрийн зорилгоор төрийн бодлого, хууль тогтоомжид ноцтой зүйлсийг шургуулах явдал байсаар байгааг тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг жишээгээр өгүүлж, хэдийгээр Иммануэль Кант “Хууль бол ард түмний хүсэл зориг мөн” хэмээн тодорхойлсон боловч хэзээ ч тийм байгаагүй бөгөөд хамгийн оновчтой тодорхойлолт бол Аристотелийн “Хууль бол нэг ёсны гэрээ хэлэлцээр мөн” гэх дүгнэлт юм гэж үздэгээ дурдсан юм.

Хууль болон улс төрийн эрэмбийн асуудлаар өнөөг хүртэл нэгдмэл ойлголтод хүрээгүй байгааг профессор Н.Лүндэндорж дүгнэхдээ хуулийн эрх зүйт болон эрх зүйн бус хэв маягийн талаарх онолын эмзэг асуудал, тэдгээрийн ялгаа, үндэслэгээ, эрх зүй ба улс төрийн харилцан хамаарлын талаарх онолын болон судалгаа, шинжилгээний бүтээлүүд, эрдэмтэн мэргэдийн эш бошгыг үндэс болгосон юм.

Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Б.Оюу-Эрдэнэ хуулийн төслийг санаачлан боловсруулах, хэлэлцэн батлах үе шатууд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, түүний эрх зүйн үзэл сэтгэлгээ, өнөөгийн практик, хөгжлийн чин хандлагын талаар илтгэл тавьснаар сургалтын эхний өдрийн үдээс өмнөх хөтөлбөр өндөрлөсөн юм. Сургалт үдээс хойш хуулийн төсөл боловсруулагчдын дизайн сэтгэлгээ, хуульд тавих агуулгын болон техникийн шаардлагуудын талаарх илтгэлүүдээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв24 минут 18 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно30 минут 56 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 42 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 47 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 49 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.