Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа


3-р сарын 13
14 цаг 42 минут

      Нийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүлээн авна. Тендерийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Төслийн нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.

Yийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам (Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл) төсөл хэрэгжсэнээр оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын исэл жилд 301.9 тонноор багасаж, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Зорчигч автобусаар 90-100 минутад туулах зайг трамвайгаар 35-40 минутад туулах боломжтой. Өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Улаанбаатар Трам төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай нийтийн тээврийн шинэлэг шийдэл гэдгээрээ онцлогтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа1 цаг 10 минутын өмнөСургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна1 цаг 14 минутын өмнө“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо1 цаг 20 минутын өмнө“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна1 цаг 26 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал1 цаг 29 минутын өмнөУлаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа1 цаг 44 минутын өмнө500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно3 цаг 31 минутын өмнөУИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна4 цаг 42 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа5 цаг 50 минутын өмнөР.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна5 цаг 53 минутын өмнөОюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна5 цаг 58 минутын өмнөЦаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл6 цаг 3 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн7 цаг 17 минутын өмнөЛ.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой3 сар 12. 18:42Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв3 сар 12. 17:34Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:22Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 сар 12. 13:57Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 сар 12. 13:49Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна3 сар 12. 12:15Есөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна3 сар 12. 12:10“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа3 сар 12. 12:03Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа3 сар 12. 11:03Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна3 сар 12. 11:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 сар 12. 10:57ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана3 сар 12. 10:26“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна3 сар 12. 10:22Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө3 сар 12. 10:20Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна3 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.