УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш (2026.03.16) эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы үйл ажиллагаанд тааллаараа оролцож, үг хэлэх бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу маргааш хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ. Тэрбээр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт бүхий энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр саяхан УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан. Улс төрд трэнд үг болоод буй халуухан хаврын нэг гол үйл явдал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийн төсөл ба Төрийн ордон, чуулганы танхим дахь уур амьсгал байх нь тодорхой. Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны зургадугаар сарын 02-нд УИХ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх үеэр чуулганы танхимд орж ирж байр сууриа илэрхийлснээс хойш арван сарын дараа үг хэлэх гэж байгаа нь улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа
Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар маргааш огцрох өргөдлөө өгнө
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Сургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна.gif)

Сэтгэгдэл бичих