Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаас хоёр сайд огцрох өргөдлөө өгөх нь тодорхой болжээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 16-нд огцрох өргөдлөө өгнө. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд эрчим хүчний салбарын зарим байгууллагад ажилласныхаа дараа Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан. Үүний дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 01-нд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт эрчим хүчний найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өгч байв. Харин Боловсролын сайд П.Наранбаярын тухайд, ХҮН намын гишүүн. Сайдаар томилогдсон цагаасаа хамгийн их хэл ам дагуулж, өнгөрсөн оны есдүгээр сард Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос түүнийг огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байлаа. Дунд сургуулийн сурагчдын дунд нэг нэгнээ дээрэлхэх үзэгдэл газар авч, сошиал ертөнцөд одоо ч анхаарал татсан сэдэв хэвээр байна. Тиймээс Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар огцрох өргөдлөө өөрсдөө өгөхөөр болжээ.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд үг хэлнэ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Сургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна.gif)

Сэтгэгдэл бичих