Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ


3-р сарын 15
16 цаг 37 минут

      Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” 2 түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай байна. Өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Туулын хурдны зам нь олон улсад хотыг хөндлөн холбосон express way, давхар замын ангилалд хамаарах 32 км урт, зургаан эгнээ зам болж баригдана. Уг төслийн кемпүүд байгуулах, түр зам барих, түгээмэл тархацтай орд газар, хөрөнгө оруулалт, техникийн нөхцөлүүд, зураг төслийг бэлтгэх, газар чөлөөлөх ажлуудыг жил гаруйн хугацаанд хийж, өнөөдөр Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн том төсөл болох Туулын хурдны зам нь хотын төвдөө 13 орчим км урт гүүрэн байгууламжтай баригдана. Дөрөвдүгээр сарын 15-нд газар чөлөөлөлт дуусна. Инженерийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Туулын хурдны зам төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна. 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн нөхцөлүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье.   

Туулын хурдны замын төсөлд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дуустал хөдөлгөөн зохион байгуулалтад соёлтой оролцохыг хотын иргэдээсээ хүсье. Энэхүү төсөлтэй уялдах нэг, хоёрдугаар тойрог зам төслийн бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын газар чөлөөлөлт дууссан. Талбай чөлөөлөх ажил хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд барилга угсралтын ажил жигдэрнэ. Улаанбаатар хот нийтийн тээвэрт анх удаа трамвай нэвтрүүлэхээр гүйцэтгэгч шалгаруулах тендерээ нээсэн. Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, авто замын түгжрэлгүй, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдалгүй хот болгохын төлөө бүх төсөл хөтөлбөрөө урагшлуулж, чармайн ажиллаж байна. Ийнхүү 2027-2028 онд эхнээсээ бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод явна” гэдгийг онцоллоо.

Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ.

“ХаоЮань групп” ХХК-ийн зүгээс “Туулын хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүсэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Туулын хурдны замыг барьснаар хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ1 цаг 30 минутын өмнөБ.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар маргааш огцрох өргөдлөө өгнө1 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд үг хэлнэ1 цаг 44 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа3 сар 13. 15:16Сургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна3 сар 13. 15:12“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо3 сар 13. 15:06“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна3 сар 13. 15:00Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал3 сар 13. 14:57Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа3 сар 13. 14:42500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно3 сар 13. 12:54УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна3 сар 13. 11:44“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа3 сар 13. 10:36Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна3 сар 13. 10:33Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна3 сар 13. 10:28Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл3 сар 13. 10:23Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 сар 13. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 13. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 13. 9:09Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой3 сар 12. 18:42Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв3 сар 12. 17:34Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:22Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 сар 12. 13:57Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 сар 12. 13:49Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна3 сар 12. 12:15Есөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна3 сар 12. 12:10“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа3 сар 12. 12:03Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа3 сар 12. 11:03Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна3 сар 12. 11:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 сар 12. 10:57ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана3 сар 12. 10:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.