У.Хүрэлсүхийн хориглон хамгаалалт


3-р сарын 16
7 цаг 58 минут

       Их тулааны өмнөх нам гүм байдал эцэс болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориглон хамгаалалтад шилжлээ. Харин түүний эсрэг талд “У.Хүрэлсүхийн хууль батлагдвал УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалтгүй болно” гэсэн айдастай бүлэглэлүүд бий. Айдастай хүн тэнэг зоригтой болдог. Тэнэг зоригоор “зэвсэглэсэн” хүн нуувчнаасаа ил гардаг. Тэр дагуу үйл явдал өрнөж эхэллээ. У.Хүрэлсүхийн хуулийг хамгийн түрүүнд эсэргүүцсэн хүн нь УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Парламент, Ерөнхийлөгчийн институци хооронд шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн Цэцийн жинхэнэ “Эзэн” хэн байх вэ гэдэг эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид маш сайн мэднэ” гэв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барилаа. Тийм учраас би ярилцлага өгөхөөр шийдсэн. У.Хүрэлсүх дарга аа, галаар битгий наадаарай. Миний ялалтаар баталгаажсан эрх мэдлээр оролдвол би үндэсний хэмжээний тэмцэлд уриална шүү” гэж дурдлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн. Харин одоо УИХ-ын гишүүн. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн эфирээр ийм мэдэгдэл хийнэ гэдэг ноцтой.

Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар ингэхэд У.Хүрэлсүхээс айгаад байна уу, аль эсвэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалттай хуулийн төслөөс айв уу. Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 2.3-т зааснаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргана” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай “У.Хүрэлсүхийн хууль” нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар хамгаалагдсанаараа онцлогтой. Харин түүний санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг юу гэж тусгасан бол…

-Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх

-Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал нээлттэй хэлэлцэж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах

-Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах

Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа, Н.Номтойбаяр нар ар араасаа гарч ирэн айж сандарсан ярилцлага, мэдэгдэл хийгээд буйн гол учир энэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг УИХ баталсан цагаас эхэлж мөрдөнө. Харин яаж… Дээр дурдсан үндэслэлээр тухайн хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах болбол эхлээд УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна. Нэг ёсондоо, УИХ, Үндсэн хуулийн Цэцээр тухайн гишүүний хувь заяаг дэнсэлнэ гэсэн үг. Өнгөн дээрээ 126 гишүүнтэй парламентын хувь заяаг атгах “У.Хүрэлсүхийн хууль” мэт боловч эрхэм гишүүнийг хуульд заасан үндэслэлээр эгүүлэн татах эсэхийг УИХ, Үндсэн хуулийн Цэц шийднэ. Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байгаа нэг том кейс бол УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал юм. Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан ч тэр УИХ-ын гишүүн хэвээр байгаа. Х.Булгантуяагийн араас хэн хэн чирэгдэж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах бол. Хуульч О.Баасанхүүгийн хэлснээр, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга асан Лу.Гантөмөр нар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа хуулийнхны хар дансанд орсон хүмүүсийг нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалтад оруулсан нь нууц биш.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулиас гадна Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь хэсэгт “Энэ хууль зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтаар маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн Цэц энэхүү маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа 2026 оны гуравдугаар сарын 18-нд хийхээр товлосон ч хойшлуулжээ. Ямартай ч УИХ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг удахгүй хэлэлцэнэ. Цэц дээрх маргааныг хянан хэлэлцэнэ. Төрийн ордон дахь улс төрийн уур амьсгал өнгөрсөн намрынхаас ч ширүүсэж мэдэх л юм.

С.Тулга   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно29 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 12 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 19 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.