Д.Амарбаясгаланд хилс хэрэг хүлээлгэхийн тулд Б.Ганхуягаас мэдүүлэг авсан гэв үү


3-р сарын 16
8 цаг 03 минут

       УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) эхэлнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлснээр, энэ хаврын халуухан улс төрийн гол дүр нь Д.Амарбаясгалан байх нь тодорхой. Эрх баригч хүчнийхний яриагаар, тэр намд бэлтгэгдсэн чадварлаг, туршлагатай боловсон хүчин. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хамгийн олон жил буюу найман жил ажиллахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, НИТХ, орон нутгийн болон нөхөн сонгуулиудад намаа завсаргүй ялуулсан улстөрч. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламентын анхны спикер. Төрийн өндөр эрх мэдэлд “Д.Амарбаясгалангийн морь”-оор хүрсэн хүмүүс ч олонхи нь. Гэвч тэдэнд өнөөдөр Д.Амарбаясгалан яагаад хэрэггүй болов. Д.Амарбаясгалангийн эсрэг шоронгийн түлхүүр эргэлдүүлж байгаа нь ямар учиртай вэ гэдэг хариултгүй асуулт өнгөрсөн намраас хойш олон нийтийн анхааралд байсаар байна. “Д.Амарбаясгаланг тойрон хүрээлж, түүний зүг алга ташилт илгээдэг байсан мөнөөх “сүрэг” хаачив...” гэдэг асуулт ч энэ бүхнийг дагалддаг.  

МАН-ын Бага хурал өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр ч удаагийн санал хураалтаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон. Эрх баригч хүчнийхэн намын шинэ даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, их хурлаа 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд хийхээр товлосон байв. Гэвч Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан тийш нижигнэтэл алга ташсан эрх баригчид Төрийн ордонд намрын халуун улс төрийг өрдөв. Д.Амарбаясгалан “Ах нар”-ынхаа хувьд хүсээгүй сонголт байв. Тиймээс МАН-ын даргын төлөөх тулааныг Д.Амарбаясгалангийн эсрэг тал өөрсдийн сценариар өрнүүлж, түүнд эрүүгийн ял тулгасан. Д.Амарбаясгаланг олон нийтийн өмнө шившиглэх ажиллагааны гол гүйцэтгэгч нь Б.Энхбаяр. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьснаар, Б.Энхбаярыг гудамжинд хэн ч биш байхад нь, “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвших гээд бадар барьж явахад нь МАН-ын хаалгыг өмнө нь нээж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, эрх мэдлийн гишгүүр өөд хөтөлж хүргэсэн хүн нь Д.Амарбаясгалан. Хариуд нь Б.Энхбаяр Д.Амарбаясгалан руу шоронгийн түлхүүр эргэлдүүлж байна. МАН-д төдийгүй Монголын улс төрд нэр нөлөөтэй болсон Д.Амарбаясгаланг дарж авах эцсийн арга нь ШОРОН!

МАН-ын даргын төлөөх тулаан ид эрчээ авч байх үед Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ түүний хүсэлтийг хүлээн авсан. Харин тэр үед улс төрийн хөшигний ард Д.Амарбаясгаланд зориулсан хавтаст хэргийг хэдийнэ бэлэн болгосон байв. Тодруулбал, Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд болонгуутаа буюу 2025 оны аравдугаар сарын 24-нд “УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ” гэж твиттер хуудаснаа мэдэгдсэн юм. Б.Энхбаярыг ийнхүү баяр хөөртэй мэдэгдсэнээс хойш гурав хоногийн дараа буюу 2025 оны аравдугаар сарын 27-нд Нийслэлийн прокурорын газраас “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналаа ирүүлсэн” хэмээн мэдээлсэн. Д.Амарбаясгалангийн эсрэг улс төрийн зураг ийнхүү дэс дарааллын дагуу зурагдаж, хаврын улс төрийн халуухан өдрүүдийг угтаж байна.

Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдонгуутаа Д.Амарбаясгаланг онилсон ээлжит цахим мэдэгдлээ хийж, Нийслэлийн прокурорын газраас түүний талаар мэдээлэл хийхээс хэдхэн хоногийн өмнө буюу 2025 оны аравдугаар сарын 21-нд хууль хяналтынхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас хорих ангид очиж мэдүүлэг авчээ. Мэдүүлгийн гол чиглэл нь Д.Амарбаясгалангийн эсрэг үг хэлүүлэх! Хууль хяналтынхан Б.Ганхуягаар юу гэж хэлүүлсэн нь анхаарал татна. Эх сурвалжуудаас энэ тухай мэдээллийг удтал эрэн сурвалжлахад, Б.Ганхуяг дээрх мэдүүлэгтээ “Бортээгийн ордод түшиглэн МТАС түншлэлийн гэрээ байгуулж, нүүрс баяжуулах үйлдвэр барихад хөндлөнгөөс нөлөө үзүүлсэн өндөр албан тушаалтан нь Д.Амарбаясгалан” гэсэн утгатай зүйл ярьсан тухай мэдээлэл байна. Харин МТАС түншлэлийн гэрээг хэзээ байгуулсан бэ, тэр үед Д.Амарбаясгалан үнэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан уу. Үйл явдлыг эргэн сануулахад, МТАС түншлэл 2021 онд тендерт шалгарсан. Д.Амарбаясгалан тэр үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр МТАС түншлэл тендерт оролцох үед төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй гэсэн үг. Д.Амарбаясгалангийн тухайд, 2022-2024 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байснаас харвал, 2021 онд зарлаж сонгон шалгаруулсан тендерт хөндлөнгөөс нөлөөлөх төрийн өндөр албан тушаалтан нь лав тэр биш байж. “Админерал” ХХК-аас 2023 оны аравдугаар сард “Админерал” ХХК-ийн Монголын талын захирлын дүү улс төрийн намд ажилладаг гээд манай бүтээн байгуулалтыг нэр бүхий улстөрчтэй хамаарал бүхий гэж шууд гүтгэж, улстөржүүлж байгаад харамсаж байна. Энэ худал гүтгэлгээс болж, цаашид бидний гаднаас татах хөрөнгө оруулалтуудад эрсдэл үүсэж, хохирох аюул учирч байна” гэж мэдэгдэл гаргаж байлаа. Энэхүү мэдэгдэлд дурдсан “...Монголын талын захирлын дүү” нь МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагд. Ц.Чулуунзагдын тухайд, намын аппаратад хариуцсан ажлаа л хийхээс биш МТАС түншлэлийг тендерт шалгаруулахад хөндлөнгөөс нөлөөлөх эрх мэдэлтэй “Том амьтан” байгаагүйг МАН-ынхан сайн мэднэ.   

Б.Анар    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв26 минут 47 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно33 минут 25 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 45 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 52 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.