УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав


3-р сарын 13
15 цаг 18 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.  

Түүх, соёлын хувьд нийтлэг өв уламжлалтай Турк Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш хэмээн тодотгоод харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.  

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр онцлов.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, чухал байр суурь эзэлдгийг тодотгоод, цаашид парламентын даргын түвшинд төдийгүй Байнгын хороод, найрамдлыг бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэнээ дурдав. Энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлд банк, санхүүгийн салбарын реформ багтсан талаар дурдаад гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Башак Гэнч Юксэл, газарзүйн байршлын хувьд алс хэдий ч түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ, холбоотой манай хоёр улсын олон талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үр дүнг ажил хэрэг болгоход идэвх чармайлт гаргаж байгаагаа дурдаад ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарч байна гэв.

Турк Улсаас Монгол Улсыг зорих бизнес эрхлэгчид жил бүр нэмэгдэж байгааг дуулгаад, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг онцоллоо.

Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов.

Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар илүү баяжуулж, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв46 минут 26 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно53 минут 4 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 5 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно2 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.243 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 11 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.