УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа


3-р сарын 16
9 цаг 26 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал (2026.03.13) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын болон МАН-ын даргаар сонгогдсонд нь Улсын Их Хурлын дарга Н.Учралд баяр хүргээд, Энэтхэгийн парламентад хоёр танхимын гишүүдээс бүрдсэн Энэтхэг, Монголын парламентын бүлэг байгуулагдсаныг танилцуулж, тус бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалт, танилцуулгыг гардуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа эдийн засгийн агуулгаар улам баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, парламентын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийн эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан, хүнд суртал үүсгэсэн журам дүрмийг цөөлж, хууль тогтоомжийг Монгол Улсыy Үндсэн хуульд нийцүүлэх эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаагаа танилцуулан, үүний хүрээнд үнийн өсөлт, инфляцаас иргэдээ хамгаалах, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, зөвшөөрлийн тогтолцоог халах, банк санхүүгийн реформ хэрэгжүүлнэ гэлээ. Улсын Их Хурлаас явуулж буй шинэчлэлийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг онцолж, үүнд дэмжлэг үзүүлж ирсэн тус улсын парламент, Лок Сабха болон үнэтэй хувь нэмэр оруулж буй Элчин сайдад талархал дэвшүүллээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засаг, боловсрол, соёлын төслүүд, тэдгээрийн явцын талаар товч танилцуулж, худалдаа, санхүү, хөдөө аж ахуйн боловсруулах салбарын харилцаа ихээхэн идэвхжиж буйг дурдав. Түүнчлэн бүс нутаг, олон улсын байгууллагын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв28 минут 10 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно34 минут 48 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 46 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 51 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 53 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.