МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа


3-р сарын 16
9 цаг 28 минут

     Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчид монгол Бөхийн өргөөнд болдог бөхийн барилдааныг үзэх, бөхийн түүх, уламжлал, дэг ёсны талаар мэдлэгтэй болох, холбогдох ном, товхимол унших, сонин, сэтгүүлийн архивтай танилцах зэргээр үндэсний спорт, соёлын өвийг танин мэдэх боломж бүрдэнэ.

МҮБХ-оос энэ сарын 14-ний өдөр монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Тус барилдаанд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 гаруй сурагч үндэсний хувцсаа өмсөн хүрэлцэн ирж, барилдааныг үнэ төлбөргүй үзсэн. Энэ нь хамтын ажиллагааны хүрээнд хийсэн эхний ажил гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр монголын үндэсний Бөхийн холбооны менежер С.Гантөр сурагчдад үндэсний бөхийн үүсэл хөгжил, барилдааны дэг ёс, алдар цолтой бөхчүүдийн түүх болон бөхийн өргөөний талаар товч танилцуулга хийв. Мөн уг арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сургууль, сурагчдыг МҮБХ-оос шалгаруулж, сургуулиудад 10–20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрх олгох, бөхийн өргөөнд үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин сурагчдыг нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшууллаар шагнахаар болсон юм.

Цаашид талууд хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний мэдэх монгол үндэсний бөх” сэдэвт эсээ бичих, богино хэмжээний контент бүтээх, илтгэл тавих зэрэг ажлыг зохион байгуулж, үндэсний бөхийг хойч үедээ өргөн хүрээнд таниулах зорилготой ажиллана гэдгээ илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ43 минут 43 секундын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно48 минут 15 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.241 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан1 цаг 51 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ4 сар 17. 11:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 17. 10:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.