УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо


3-р сарын 16
12 цаг 46 минут

         Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) эхэллээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байгааг тодотгоод тухайлбал, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон тул үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг, мөн дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг,  шударга ёс дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе нэхэж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг мэдэгдээд Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж, саадыг чөлөөлөхийг монгол хүн бүхэн нэхэн шаардаж буйг мэдэгдсэн юм.

Мөн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тодорхой асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж буй хуулийн төслүүд, татварын багц хуулийн төсөл болон Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болох, үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлуулах шаардлагатай байгааг онцлов.  

Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай байна гэлээ.  

Өнөөдөр эхэлж буй Улсын Их Хурлын хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл хөрс орчныг бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд уриалав.  

Улсын Их Хурлын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед хурал, чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлын цагийнхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгов. Улмаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш баримт нотолгоонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газраас e.parliament.mn платформ нэвтрүүлснийг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засаг, нийгмийн дөрвөн үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их өгөгдөл, статистикийн дашбоард (хяналтын самбар) ажиллаж эхэлсэн гэж байлаа.

Улсын Их Хурлын дарга  Н.Учрал хэлсэн үгийнхээ төгсгөлд, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг парламентад дахь улс төрийн нам, эсвлийн бүлгийн гишүүдээсээ хүслээ.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгэндээ, монголчууд өвлийг өнтэй давж урин хавартай золгон учирч буй энэ сайхан цагт Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байгааг дурдаад дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга хариуцлагатай байж, ээдрээтэй цаг үеийг  даван туулах учиртайг онцолсон юм.

Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах, түлш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэр аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах татварын орчныг сайжруулахад чиглүүлэх нь нэн чухал байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч төр засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх Улсын Их Хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ дурдлаа.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдогийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд, сонсогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй гэлээ. Энэхүү хуулийг баталснаар иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго шаардлага өндөрсөх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Монголчууд 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны хаврын  ээлжит чуулганы нээлтийн ажилллагаа  өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв12 минут 21 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно18 минут 59 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 30 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 35 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 37 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.