Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо


3-р сарын 16
15 цаг 15 минут

      Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу мега төслүүдийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Мөн нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүннү хот”, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг эрчимжүүлэхэд China CAMC Engineering Co., Ltd. компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

Түүнчлэн Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлэх юм. Тодруулбал, 2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд үргэлжилж буй” гэлээ.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” болон “Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн талаарх танилцуулгыг хүргэв. Тухайлбал, хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Ингэснээр 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг шатааж устган, эрчим хүч гаргана. Харин Лаг хатааж, шатаах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв50 минут 54 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно57 минут 32 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 9 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно2 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.243 цаг 9 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 16 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.